• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Баянхонгорын мөнгөлөг хоёр, эрдэмлэг нэг

“Хэн нь хэн бэ” булангийнхаа өмнөх дугаараас УИХ-ын гишүүдийн хэн нь хэн бэ, өмнө нь хэн байв, одоо хэн болов, юу хийж байна, сонгогчдын итгэл найдварыг дааж чадах төрийн түшээ мөн үү гэдгийг тольдон уншигчиддаа мэдээлж эхэлсэн билээ. Анхны зочдоор УИХ-ын сонгуулийн 1, 2, 3 дугаар тойрог буюу Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн талаар онцолсон бол хоёр дахь дугаарт 4, 5, 6 дугаар тойрог болох Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баделхан, Д.Мурат, Г.Солтан нарыг онцолсон. Харин энэ удаагийн дугаарт 7, 8, 9 дүгээр тойрог буюу Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Занданшатар, М.Билэгт, Л.Элдэв-Очир нарыг онцлон хүргэж байна. Дараагийн дугаартаа 10 дугаар тойрог буюу Булган аймгаас сонгогдож, УИХ-ын гишүүн болсон Ж.Бат-Эрдэнийг онцлох болно.

Шинэчлэгч

УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд  МАХН-ын шинэ залуу гишүүд   “хувьсгалт”  гэдэг үгээс  татгалзсан нь чухамдаа  Монголын улс төрд шинэ үзэгдэл болсон юм.  

Хоёр хүчний дунд хуваарилагддаг байсан  эрх мэдэл  гурван хүчний дунд  шилжив. Үүнтэй зэрэгцээд  намын өдөр тутмын гал тогоог барих  хүний  асуудал хөндөгдөх нь зүйн хэрэг.  Намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал  зөөлөн суудал биш. Гишүүддээ хүлээн зөвшөөрөгдөж чадах, эр зоригтой, гялалзуур, цаг хугацаа хийгээд нөхцөл байдлыг мэдрэх онцгой  гэмээр чадвартай, хэлэх гэснээ хэлчихдэг, хийх гэснээ хийдэг  хүн байх ёстой.  Тийм хүн олж тавина  гэдэг шинэчлэгсэд хийгээд  бурхиудын хувьд амаргүй байсан нь ойлгомжтой. 

Намын Бага хурал  хуралдахын өмнөх шөнө   нам доторхи франциуд  БОАЖ-ын сайд Б.Цогтбаатар, Гадаад хэргийн сайд Г.Занданшатар,  Ж.Сүхбаатар нарыг өрсөлдүүлэхээр болсон ч шийдвэрлэх мөчид   Г.Занданшатарт  олонхийн саналаа өгснөөр тухайн үеийн   МАН-ын дээрээсээ хоёр  дахь хүн тодорсон түүхтэй.  Занданшатарын хувьд  шаггүй стратегич болох нь түүний улс төр дэх замнал нь харуулдаг. Тодруулж хэлбэл, тэрбээр  улс төрийн томоохон албан тушаалыг хашиж үзсэн хойноо  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон байдаг. 

Г.Занданшатар 1998 оны аравдугаар сарын гуравны өдөр  МАХН-д элсэх өргөдлөө өгсөн гэж намтартаа өгүүлжээ. Цаг үе нь тэгж таарсан хэрэг үү эсвэл С.Зориг амиа алдсан явдал түүнийг ийм шийдэл гаргахад хүргэв үү гэдэг нь зөвхөн түүний хариулах зүйл.  Намын клуб, залуучуудын байгууллагад ажиллаж байгаад 2004, 2008  УИХ-ын сонгуульд  дараалан, 2016 онд дахин  ялалт байгуулсан явдал   түүний нэр хүндийг  улс төрийн тавцанд  ихээхэн өсгөсөн гэж хэлж болно.   Тухайн үед Баянхонгор аймаг  гурван мандаттай  байсан юм.

Тэрбээр 2005-2010 онд МАСЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч байсан бөгөөд 2010 онд тус холбоог өөрчлөн зохион байгуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлснээр “Нийгмийн Ардчилал-Монголын залуучуудын холбоо” болгон өөрчилж, шинэчлэлийн бодлогоо  хэрэгжүүлж эхэлсэн байдаг.  Парламентын гишүүнээр сонгогдсон өмнөх хоёр бүрэн эрхийн хугацаандаа тэрбээр УИХ-ын Төсвийн зарлагын дэд хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд ахлагчаар ажиллаж, Татварын хууль, Бичил уурхайн тухай хууль, Авлигатай тэмцэх тухай хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг 20 шахам хуулийн төслийг санаачилж, УИХ-ын 40 гаруй ажлын хэсгийн ахлагч болон гишүүнээр ажилласан бол энэ удаад нам жимхэн суугаа.

Эрдэм шинжилгээний ажилтнаас  Гадаад хэргийн сайд  

Оюутны ширээний араас өндийсөн Г. Занданшатар  эрдмийн ширээний ард суусан нь   зах зээлийн коллежид (Одоо МУИС-ийн Бизнесийн сургууль) багш-эрдэм шинжилгээний ажилтнаар орсон явдал. Тэнд  хэсэг ажиллаад  Хөдөө аж ахуйн банкинд Гадаад тооцооны газрын эдийн засагч, гадаад тооцооны менежер,  газрын захирал, зээл, мөнгөний бодлогын газрын захирал,  Монгол банкны Сургалтын төвийн захирлаар томилогдож  мөн  ондоо  Хөдөө аж ахуйн банкин дахь Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч болов. 

Тэрбээр ажил хүлээж авсан даруйд   банкиндаа  бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөг боловсруулж, банкийг сэргээн босгох, дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагааг удирдан ажилласнаар   тус банк төрийн өмчид шилжиж, эдийн засгийн үр ашигтай санхүүгийн байгууллага болж чадсан гэж эдүгээ ХААН банк  эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллах үндэс суурийг нь тавьсан хэмээн  банкны салбарынхан  дүгнэдэг. Харин тэр эл амжилтынхаа дараа  2003 онд Хөдөө аж ахуйн дэд сайдаар томилогдсон байдаг.  Яамны сайд нь Д.Насанжаргал байв.

Түүний  үед  Атрын III аяныг өрнүүлэхээр болж Засгийн газар УИХ-д  санал хүргүүлсэн юм.  Занданшатарын нэр хүнд ч өссөөр.   Гадаад харилцааны сайд Сү.Батболд­ Монгол улсын Ерөнхий сайд болсноор Г.Занданшатар 2009 оны арваннэгдүгээр   сард Гадаад харилцааны сайдаар томилогдов. Тэрбээр сайдаар ажилласан  хугацаандаа  Монгол Улсын  “Гадаад бодлогын үзэл баримтлал” баримт бичгийг  боловсруулж,  батлуулсан явдал түүний нэр хүндийг  мөн л  өргөж,  2011 онд Монгол улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жил даргалах хүндтэй үүргийг түүнд өгсөн  байна.  Ер нь тэрбээр Монгол Улсын гадаад харилцаа төдийгүй энэ салбарт ажиллагсдын хууль эрх зүйн орчинд анхаарал хандуулж,  Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийг шинэчилж, сахилга хариуцлага, ёс зүй алдсан дипломат ажилтныг ажлаас халах хүртэл арга хэмжээ авахаар болсон юм. Эл арга хэмжээ эдүгээ ч хүчин төгөлдөр хэрэгжиж буй.

Стэнфордын их сургуулийн  ахлах зөвлөх

Тэрбээр улс төрөөс завсарлага авсан дөрвөн жилд  хаагуур явж, юу хийсэн тухайгаа    "Улс төрд удаан хутгалдлаа, цаашдаа ямар нэгэн байдлаар вакуум орчинд орох нь гарцаагүй. Тиймээс Монголын нийгэм, төр засгийн байдлыг хөндлөнгөөс нэг ажиглаад судалгаа хийгээд үзье гэж бодсон юм. Ер нь Америкийн болоод дэлхийн ардчилал хөгжсөн орнуудын туршлагаас харахад, улс төрд хэтэрхий удаан ажилласан хүн тодорхой хугацааны дараа түр чөлөө авч олон улсын судалгааны төвүүдэд очиж ажилладаг байдал анзаарагддаг.

Ялангуяа над шиг гадаад харилцааны чиглэлээр ажиллаж байсан хүмүүс хуримтлуулсан туршлагаа мэдлэгтэй хослуулах нь чухал гэдгийг мэдэрсэн” хэмээн тайлбарласан. Тодруулбал,  АНУ-ын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнд судлаачаар ажиллаж, Монгол зэрэг хөгжиж буй орнуудын ардчилсан хөгжлийн загварыг хөгжингүй орнуудын ардчилалтай харьцуулан судласан байдаг.

Цэцэн Ярославын одонт гишүүн

УИХ-ын гишүүн Г.Занданшатар  1970 оны гуравдугаар  сарын 8-нд төржээ.  Нийслэлийн арван жилийн 77 дугаар сургуулийг 1987 онд,  ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг 1992 онд  (Одоо Байгалийн Улсын их сургууль) элсэж, санхүү-зээлийн эдийн засагч мэргэжлээр  тус тус  төгссөн байна.

Дашрамд сонирхуулахад, Г.Занданшатар гэх  нэрийг түүнд  эх барьж авсан эмч Ёндонцоо нь хайрласан аж. Гурван настайдаа шатар тоглож сурсан  тэрбээр  орсон гарсан хэнийг ч болов   шатар  тоглоё  хэмээн гуйдаг хүү  байжээ. Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч К.Илюмжинов, Болгарын шатарчин, дэлхийн 10 удаагийн аварга А.Стефанова нараас гадна Монголын их мастеруудтай өрөг наадуулсан цорын ганц монгол хүн.  Мөн   Украины  төрийн дээд шагнал Цэцэн Ярославын одонг Монголоос хүртсэн хүн ердөө хоёр байдгийн нэг нь Г.Занданшатар,  нөгөө нь Монгол Улсын  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  аж.

Хонгор нутгийг бэлгэнд умбуулагч Л.Элдэв-Очир  

“МCS”- группийн үүсгэн байгуулагчдын нэг, томоохон хувьцаа эзэмшигч Л.Элдэв-Очирын  эдүгээ УИХ-д  хонгор нутгийн иргэд сонгогчдыг төлөөлөн сууж буй.  Тэрбээр УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд залрахыг эртнээс мөрөөдсөн нэгэн. УИХ-ын 2012 оны ээлжит сонгууль болохоос хоёр жилийн өмнө аймагтаа суурьшин аймгийнхаа МАН-ын даргын албыг хашиж байлаа.  Гэвч асуудал түүний санаснаар болоогүй.  Гадаад Харилцааны Сайд Г.Занданшатар тойрогтоо эзэн суух үүднээс   түүнийг Монгол Улсаас Канад улсад суух Элчин сайдын зөвлөхөөр томилон,  дэвшүүлэнхэн зайлуулсан  удаатай.

Түүнийг  нутаг нугийнхандаа гарын бэлэг, хурдан морийг  баруун солгойгүй тараасны буянд УИХ-д гарч ирсэн хэмээдэг ч энэ талаар хэрүүл болж байна гэж дуулдаагүй.  Харин  УИХ-ын хөрөнгөлөг, мөнгөлөг гишүүдийн төвийн жигүүрийн манлай тэрбээр өнгөрсөн жилийг саарал ордон хийгээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын үйл ажиллагаатай танилцсаар  барсан нь гарцаагүй үнэн.   Ингэж жил илүүтэй ажин түжин суусны эцэст  Төрийн ордон, улс төрийн хүрээнийхэн, бүлгийнхээ гишүүдийг цочтол “мэдэгдэл” хийж, сүйдийг нь холих шахсан.  

Тэрбээр “...Тавантолгойн гэрээг явуулах лобби бүлэг байгуулъя. Зардал, мөнгөө босго гэж хүмүүс над дээр орж ирлээ” гэж мэдэгдсэн байна. Л.Элдэв-Очирын энэхүү гэнэтийн гэмээр мэдэгдэлд  цочирдсон гишүүд  “...Хэн тэгсэн, ямар гишүүд тан дээр орсон юм. Нэрийг нь хэл” хэмээн шаардахад  мань гишүүн  “...Манай намын гишүүд биш” гэж. Гишүүд “...Тэгвэл АН-ын гишүүд гэсэн үг үү” хэмээн ээрч түүнийг сүрхий   сандаргаад авч.  Эрхэм УИХ-ын гишүүн одоогоор иймэрхүү л паянтай саарал ордонд аж төрж буй.  

Л.Элдэв-Очир гишүүн 1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын конторт монтёр, мастер, ерөнхий инженер, дарга, 1992-1994 онд “Мон Стар” компанийн захирал, 1996-1998 онд “М-Си-Эс Интернэйшнл” компанид дэд захирал, 1998-2003 онд “Спирт Бал Бурам” компанийн ерөнхий захирал, 2004-2008 онд “Зүүнхараа Трейд” компанийн гүйцэтгэх захирал, 2009-2012 онд “М-Си-Эс Групп”-ийн дэд ерөнхийлөгч, 2012-2013 онд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх, 2013-2016 онд “М-Си-Эс Групп”-ийн дэд ерөнхийлөгчөөр тус тус ажилласан.

“Ачлал”-ын М. Билэгт

Энэ хатагтай сүүүлийн үед  УИХ- ын чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон байнгын хороодын хуралдаан дээр дуугарах гэж оролдож байгаа нь сайн хэдий ч буруу дуугарч, дуугарснаасаа эс юм болдог.  Хамгийн сүүлд олимп, дэлхийн аварга шалгаруулах уралдаан тэмцээнд онцгой амжилт гаргасан  үндэсний шигшээ багийн тамирчдад олгож буй төрийн урамшууллын мөнгийг хасах тухай ярьснаасаа болоод  ихээхэн зэм хүртэж буй.

Өөрөөр хэлбэл,   Дэлхий дахинаараа спортод өндөр  ач холбогдол өгч, хөрөнгө санхүүгийн онцгой дэмжлэгийг үзүүлж  байгаа энэ цаг үед түүний гаргасан санаа байгаа олж тусаагүй. Гэхдээ хөөрхий тамирчдаасаа харамласан төсвийн хэдэн төгрөгөө Баянхонгорынхондоо өгөх гэж тийн зүтгэснийг ангийнхан нь  ойлгоогүй байж ч мэднэ. Ерөөсөө М.Билэгт  гишүүн улс төрд гэнэт орж ирсэн эмэгтэй.  Тодруулбал,  “Ачлал” их дэлгүүрийн  түрээс  түүнд ийм амжилтыг бэлэглэсэн хэрэг.  УИХ-ын гишүүн М.Билэгт гэвэл ард түмэн “тийм хүн байдаг билүү” гэж мэднэ.

Харин III.IY хорооллын Билэгт гэвэл нийслэлийнхэн андахгүй байх. Боловсрол энэ тэрийн тухайд бусдаас онцгойрох юмгүй.   Хонгор нутгийн сайн сайхны төлөө юу хийж бүтээсэн нь одоогоор мэдэгдсэн зүйл байхгүй. Ирэх гурван жилд хийж бүтээнэ гэдэгт нь найдаж л суухаас.  М.Билэгт нэр цэвэр улстөрчдийн тоонд багтдаггүй.  Татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдоод амжсан.   Нийслэлийн Татварын газрынхан “Ачлалтрейд” компанид хийсэн шалгалтаар  2013 оны  нэгдүгээр  сарын 01-нээс 2014 оны   арванхоёрдугаар  сарын 31-ний  өдрийн албан татвар, төлөлтийн  байдалд шалгалт хийж 4.4 тэрбумын нөхөн татвар, 3.1   тэрбумын торгууль, 1.9 тэрбумын алданги гээд  нийт 9.5 тэрбумын  төлбөрийг ногдуулахад  тэрбээр актыг хүлээн зөвшөөрч   4.4 тэрбумын төгрөгийн  татвар төлж, улсыг хохиролгүй болгосон гэдэг.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна
Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
ХУРААХ
Мөрөөдлийн Театр - Би Хэн Бэ
Ерөнхийлөгчийн сонгууль ба...

Баянхонгорын мөнгөлөг хоёр, эрдэмлэг нэг

Чулуунцэцэг 2017-04-27

Сэдвүүд : #Хэн нь хэн бэ  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна
Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

3 цагийн өмнө өмнө

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

3 цагийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна

3 цагийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

3 цагийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

3 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

3 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах