• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Аймаар” шийдвэрүүд эмнэлэг, сургуульд л хэрэгжих юм даа

Монгол Улс ОУВС-ийн “Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдахаар болсон. Төсвийн тодотголоо Засгийн газар өргөн бариад, УИХ ч баталчихлаа. Угаасаа олонхи юуг ч батлах аагтай байгаа, хойно. Тэдэнд сөрөг хүчний санал, бодол, товчлуур, ер нь юу ч хэрэггүй. ОУВС-аас төсвийн зардлаа танаж, орлогоо нэмэгдүүлэх чиглэлд зөвлөмж өгсөн.

Харин манай Засгийн газар орлогоо нэмэгдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг авч, долоо төрлийн татвар нэмлээ. Харин зарлагыг бууруулах талаар юу ч хийгээгүй, харин ч эсрэгээрээ нэмчихээд байгаа. Тиймдээ ч төсвийн алдагдал 2.7 их наяд болчихлоо. Энэ асуудлыг дээр, дооргүй л шүүмжилж байна.

2017 оны төсвийг анх батлахад тогтоосон сайд нарын багцыг тодотголоор нэмж оруулж ирсэн нь шүүмжлэлийн бай болж буй. Гэхдээ эрх баригчид нэгийг бодож, хоёрыг тунгаасан байлгүй гэж найдахаас өөр яалтай. Нөгөө талаар Засгийн газар төр яаж хэмнэлт хийх талаар олон зүйл заалтыг тусгаж, хэрэгжүүлэхээр болсон. Тухайлбал, төрийн өндөр албан тушаалтны гар утасны зардлыг төсвөөс төлөхийг бүрмөсөн зогсоолоо.

Түүнээс гадна төсвийн хөрөнгөөр тавилга, эд хогшил, автомашин шинээр худалдан авахгүй байх, эмнэлэг, сургуулиас бусад төсвийн байгууллагад албан өрөө, ажлын байрны өрөө тасалгаад урсгал засвар хийхгүй байхаар тусгаж өгчээ. Мөн эмнэлгийн түргэн тусламж, онцгой байдал, авлигатай тэмцэх байгууллага, хил хамгаалах болон хууль сахиулах зарим байгууллагаас бусад бүх шатны төсвийн байгууллагад албан ажлын хэрэгцээнд нэгээс илүү автомашин хэрэглэхийг хориглохоор тусгажээ.

Төсвийн урсгал зардлын 25 хувь нь цалин, 18.8 хувь нь үйлчилгээний бусад зардал,  34-36 хувь нь татаас, урсгал шилжүүлэг, 19.4 хувь нь зээлийн үйлчилгээний төлбөрөөс бүрддэг байна. Эдгээрээс нийт урсгал зардлын 18-19 орчим хувийг эзэлж байгаа бараа, үйлчилгээний бусад зардлыг сүүлийн жилүүдэд хэмнэлтийн горимд шилжүүлж, бууруулах зарчмыг баримталж ирсэн гэдгийг төсвийн тодотголд онцлон дурьдсан байгаа юм. Жишээлбэл, 2005 онд бараа, үйлчилгээний бусад зардлын нийт урсгал зардалд эзлэх хувь 40.6 хувь, 2010 онд 23 хувь, 2015 онд 19.1 хувь, 2016 онд 21.2 хувь, 2017 онд 18.8 хувь болж буурсан байна. Энэ мэтээр их, бага хэмжээгээр хэмнэлт хийхээр тусгажээ.

Ядаж төрийн албан хаагчид, ажилтан хувьдаа энэ мэт хөнгөлөлтийг хийчих байх. Гол нь дарга нарын хэмжээнд, цаашлаад сайд нар, УИХ-ын гишүүд хэмнэлт хийж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Түүнээс гадна, цаашид төрийн албан хаагчдыг цөөлж, цалинг нэмэхгүй гэж байгаа. 2005 оноос хойш төрийн албан хаагчийн орон тоо, дундаж цалин хөлс нэмэгдсэн нь төсвийн урсгал зардал өсөх гол хүчин зүйл болсон. Тухайлбал Төрийн албан хаагчийн орон тоо 2005 онд 124.9 мянга байснаа 2014 онд 180 мянга хүрч нэмэгдсэн бол 2017 онд 178.8 мянган байлгахаар тооцжээ. Энэ нь тэтгэвэрт гарсан төрийн албан хаагчийн оронд хүн авахгүй, түүний ажлыг өөр нэг төрийн албан хаагч орлоно гэсэн үг.

Нийт төрийн албан хаагчийн орон тооны өсөлтийн 50 гаруй хувийг боловсрол, эрүүл мэндийн салбар эзэлж байгаа бол 20 гаруй хувь нь хууль зүй, шүүхийн салбар эзэлж байгаа аж. Судалгаагаар төрийн албанаас 2017 онд тэтгэвэрт гарах 4558 албан хаагч байгаа гэж гарсан бөгөөд түүний оронд хүн авахгүй байхаар тооцвол цалингийн сан нэг тэрбум 907.8 сая төгрөгөөр, орон тоо 1193-аар буурах боломжтой юм байна. Үүний үр дүнд цаашид жилд 9.1 тэрбум төгрөгөөр цалингийн санг хэмнэх боломжтой гэж төсвийн тодотголд тусгажээ.   Ер нь бол төрийн албан хаагч сүүлийн хэдэн жил огцом нэмэгдсэн.

Тэр дундаа дарга нарын орон тоо чинээндээ тултал нэмэгдээд байгаа. Ядахад, дарга нэртэй болгоны цалин өндөр. Тэр хэрээрээ төсөвт дарамт болж байгаа. Мөн төрийн албаныхан нэг хүний хийх ажлыг 2-3-уулаа нийлж хийдэг болсон нь үнэн. Тийм болохоор хасч, танаж болох хэмжээнд нь тултал танах хэрэгтэй. Тэр дундаа баахан зөвлөхүүдийн орон тоог алга болгох хэрэгтэй байгаа юм. Мэдээж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд төрийн өндөр албан тушаалтан эдийн засаг, гадаад харилцаа гэх мэт хэрэгтэй салбартаа зөвлөхтэй байхгүй бол болохгүй. Түүнээс биш нэг салбарын сайд зөвлөхөөр яах вэ дээ. Энэ мэт яам, тамгын газар шавааралдаж байгаа нөхдүүдийг хасч, танах цаг болсон.

Харин нөгөө талдаа эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн багш гээд зайлшгүй байх ёстой төрийн албан хаагчдыг цөөлж болохгүй баймаар. Нэг хүн тэтгэвэрт гарахад, шууд л нөхөж өөр ажилтан авах хэрэгтэй. Эмнэлэг сургууль, цэцэрлэг гэдэг маш хариуцлагатай, хэн нэгэн хүн орон тоо нөхөж ажиллах боломжгүй салбар.

Засгийн газраас эдгээр салбарт хоёр хүн тэтгэвэрт гарахад нэгийг нь нөхөж хүн авна гэсэн чиглэл барьж байгаа юм билээ. Энэ бол буруу. Төрөх эмнэлгүүдийг аваад үзье. Ямархуу ачаалалтай, дугаар дараалалтай байдаг билээ. Цэцэрлэг ч гэсэн ялгаагүй. Нэг ангид 20 гаруйхан, 30 хүртэл хүүхэд байх ёстой л гэдэг. Гэтэл бодит байдалд 40, бүр 60 гаруй хүүхдэд хүмүүжиж байгаа газар ч байна. 150 хүүхдийн цэцэрлэг гэдэг ч 200 гаруйг авдаг.

Нэг ангийн 30, 40 хүүхдийг нэг багш туслахтайгаа хамт хүмүүжүүлнэ. Зарим үед багш нь сургалт, семинарт суухаас эхлээд ажилтай болно. Хүн л болсон хойно бие нь өвдөнө. Тэр болгонд нэг нь л 30, 40 хүүхэдтэй ажиллана гэсэн үг. Ийм байхад тэтгэвэрт гарсан хүн болгоныг нөхөхгүй гээд яах юм.

Түүний оронд яаманд байгаа баахан элдэв албадыг нэгтгэж, нийлүүлээд, нэг даргатай болгож, зохицуулаад явах хэрэгтэй шүү дээ. Баахан албатай болгоод, тэр тоолонд нэг дарга, нарийн бичиг, туслах, орлогчтой болох нь холгүй болчихсон. Төрийн албан хаагчдын тоо, эзлэх хувийг нь харахаар улс төрийн болон төрийн захиргааны албан хаагчийн тоо цөөн харагдаад байгаа юм. Гэхдээ л орон тоон давхардалт хэтрээд байгаа нь үнэн. Тийм болохоор тэтгэвэрт гарсан хүмүүсийн оронд ажилд нэмж авахгүй байсаар ойрын хэдэн жилдээ төрийн албан хаагчдыг багасгаад авах хэрэгтэй. Төрөхийн эмч, цэцэрлэгийн багшийг яавч цөөлж болохгүй дээ. Зардал танах “аймаар” шийдвэр эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэхчлэн буруу газраа л сайн хэрэгжих юм даа. Дэндүү харамсалтай.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна
Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Малчид баяжаад байна уу, эсвэл...
Шөнийн нислэг - Маск продакшны...

“Аймаар” шийдвэрүүд эмнэлэг, сургуульд л хэрэгжих юм даа

Пунцагболд 2017-04-18

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна
Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

3 цагийн өмнө өмнө

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

3 цагийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна

3 цагийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

3 цагийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

4 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

4 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах