• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Уламбаяр: Солонгосын хойг дайны ирмэгт байна

Солонгосын хойгийн өнөөгийн нөхцөл байдал, Монголд үзүүлэх сөрөг үр дагаврын талаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон улс судлалын сургалт судалгааны төвийн захирал, доктор Д.Уламбаяртай ярилцлаа.

-Солонгосын хойгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлагаа эхэлье. Зарим хэвлэлд дайн дэгдэж магадгүй байгаа тухай мэдээлэл гарч байгаа шүү дээ. Байдал ер нь ямар байна вэ?

-Солонгосын хойгийн байдал хүндэрлээ. Хойд Солонгос он гарсаар гурван ч удаа пуужин туршсан. Мөн өнгөрсөн оны нэгдүгээр сард устөрөгчийн бөмбөг, есдүгээр сард мөн цөмийн туршилт хийсэн. Үүнээс гадна 20 гаруй удаа баллистик пуужин туршлаа. Гэтэл  энэ үйл ажиллагаа нь  НҮБ-аас Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг илт зөрчиж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп байр сууриа тодорхой илэрхийлж байгаа. Энэ сарын 6, 7-нд БНХАУ-ын дарга Си Зиньпин Доналд Трампын урилгаар АНУ-ын Флорида мужийн Мар-а-Лаго гэх хувийн эдлэн газарт айлчлал хийлээ. Айлчлалын өмнө Д.Трамп “Хойд Солонгост хамгийн гол нөлөөлөх улс нь  БНХАУ. Энэ нөлөөгөө хэрэгжүүлж чадахгүй бол асуудлыг АНУ дангаараа шийдвэрлэнэ” хэмээн мэдэгдэж байсан бол айлчлалын үеэр ч гэсэн БНХАУ-ын даргад өөрийн байр сууриа  тодорхой илэрхийлсэн.

-АНУ-ын байлдааны онгоцууд Солонгосын хойгийг чиглэсэн гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар?

-Гуравдугаар сарын 1-31-ний хооронд АНУ, БНСУ-ын хамтарсан “Foal Eagle” хээрийн сургуулилт болсон. Энэ үеэр Хойд Солонгосын болзошгүй аюулаас сэргийлэн хамгаалах, онцгой тохиолдолд тус улсад хэрхэн десант буулгах вэ гэдэг талаарх бэлтгэл сургуулилт болсон хэрэг. Үүнээс гадна сургуулилтын үеэр АНУ, БНСУ-ын штабын дарга нарын хээрийн сургуулилт болон АНУ, Япон БНСУ-ын хамтарсан гурван өдрийн сургуулилт давхацсан байдаг. Ингээд хээрийн сургуулилтад оролцсон АНУ-ын цохилтын хүч гуравдугаар сарын 31-нээс Австралийн хойгт байрлах бааз руугаа буцсан. Гэтэл энэ сарын 10-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн тушаалаар Сингапурын ойролцоо явж байсан цохилтын хүч Солонгосын хойгийг чиглэчихлээ.  “Карл Винсон” гэх нисэх онгоц тээвэрлэгчид далавчит цөмийн пуужингаар цэнэглэсэн байлдааны таван хөлөг онгоц, F15, 16 маркийн 80 гаруй онгоц байрлаж байгаа. Одоогоор бараг Солонгосын хойгт ирсэн. Дээр нь 150 гаруй далавчит пуужингаар цэнэглэсэн усан доогуур шумбагч цөмийн хөдөлгүүртэй онгоцууд нэмэлт хүчээр ирж байна. Үүгээрээ АНУ-ын Ерөнхийлөгч хэрэв Хойд Солонгос дахин цөмийн пуужин харвасан тохиолдолд  Америк өрсч цохилт өгнө гэх байр сууриа илэрхийллээ.   

-АНУ Афганистанд цөмийн бус том бөмбөгөөр туршилт хийсэн. Үүнийг судлаач хүнийхээ хувьд та юу гэж үзэж байна вэ?

-Энэ сарын 13-нд АНУ Афганистан, Пакистаны хилийн ойролцоо байрлах олон улсын террорист бүлэглэлийн 600-800 гаруй дайчин байрлаж буй бүс нутагт анх удаагаа маш хүчтэй цөмийн бус бөмбөгийн туршилт хийсэн. Энэ бөмбөгийг 2003 онд үйлдвэрлэн  зэвсэглэлд шилжүүлсэн ч, өнөөдрийг хүртэл дайнд ашиглаагүй байсан юм. Энэ зэвсэг маш хүчтэй, 9.5 тонн жинтэй бөмбөг бөгөөд MC130 гэх байлдааны хөлөг онгоцноос хаялаа. Урьдчилсан дүнгээр, энэ удаагийн довтолгооноор  алан хядагчдийн 94 дайчин, дөрвөн толгойлогчийг нь устгасан, энгийн иргэн өртөөгүй гэсэн мэдээлэл бий. Гэхдээ сүүлд 11 энгийн иргэн өртсөн байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсан байна билээ. Үүнтэй холбоотойгоор сэтгүүлчид АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас “Энэ бөмбөг Хойд Солонгост өгч буй урьдчилсан сануулга уу” гэдгийг асуусан. Харин  Д.Трамп “Үүнийг Пхеньян хэрхэн хүлээн авах нь тэдний л асуудал. Бидэнд бол ямар ч хамаагүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг. Гэхдээ ямар ч байсан Хойд Солонгост урьдчилсан сануулга болсон нь үнэн. Үүнээс гадна АНУ  B61-12 гэх цөмийн бөмбөгийг  туршиж, үр дүнг нь өнгөрөгч бямба гарагт танилцууллаа.  Туршилтыг  өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд Невадагийн хээрийн сургуулилтын талбайд хийсэн. Гэхдээ тухайн үед олон нийтэд мэдээлээгүй байсан юм. Тус цөмийн бөмбөгийг F16 байлдааны онгоцноос туршсан бөгөөд амжилттай болсон. Энэ ч мөн ялгаагүй Хойд Солонгосын болзошгүй аюулд сануулга өгсөн үйл явдал байсан юм. Ганц  Хойд Солонгост ч  бус Сирийн Ерөнхийлөгч Башар ал Ассадын дэглэмд сануулга өгсөн үйл явдал боллоо.

-БНХАУ ямар байр суурьтай байгаа вэ?

-БНХАУ-ын дарга АНУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярьж асуудлыг дипломат аргаар шийдэхийг уриалсан. Мөн өнгөрсөн бямба гарагт БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “Дайнд хэн ч хожихгүй.  Бүгд хохирч  үлдэнэ”  гэсэн байр суурийг илэрхийлж, улс төрийн аргаар асуудлыг шийдвэрлэхийг уриаллаа. Нөгөөтэйгүүр,  БНХАУ Хойд Солонгостой хиллэх хилийн зурваст 150 гаруй мянган цэргээ төвлөрүүлсэн байна. Хэрэв дайн болвол Хойд Солонгосын дүрвэгсэд Хятадын хил рүү цутган орж ирэхийг хязгаарлах зорилгоор хилийн бүс нутгуудад цэргийн бэлэн байдал зарлаад  байгаа. Түүнчлэн, БНСУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хван Кё Ан Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярьсан. Ингэхдээ АНУ  Япон, БНСУ-тай урьдчилан тохиролцсоны үндсэнд цохилт өгөх ёстой гэсэн нөхцөл тавьж, Д.Трамп ч хүлээн зөвшөөрсөн байгаа.  

-Өнгөрсөн бямба гарагт Хойд Солонгосчууд Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ойг тэмдэглэсэн. Энэ үеэр цэргийн зэвсэг техникээ үзүүлсэн байгаа. Хүчин чадлын хувьд ямар байсан бэ?

-Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ойн үйл ажиллагааг Хойд Солонгосчууд “Нарны баяр” хэмээн тэмдэглэдэг. “Нарны баяр”-ын үеэр томоохон цэргийн парад болж, энэ үеэр тив алгасагч баллистик пуужин, дунд тусгалын пуужин, усан доорх шумбагч завинаас харвадаг пуужин зэргээ олон нийтэд дэлгэн харууллаа. Гэхдээ цэргийн стратегийн шинжээчид  тэдгээр зэвсэг техникийг “ЗХУ-ын хуучин загварынх байна” гэж дүгнэсэн. Ойн арга хэмжээнээс өмнө Хойд Солонгосын удирдагч чухал сюрприз барина гэдгээ 200 гаруй сэтгүүлчдэд мэдэгдсэн удаатай. Харин тэр сюрприз нь парадаар үзүүлсэн зэвсэг техник болж таарсан.  Мөн ням гарагийн өглөө НҮБ-ын Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлсэн хориг арга хэмжээг зөрчин пуужингийн туршилт хийж, хүн төрөлхтний эсрэг үйл ажиллагаа явууллаа. Үндсэндээ Солонгосын хойгийн байдал одоогоор дайны ирмэгт ирсэн байна гэж хэлж болно.  

-Солонгосын хойгт үүссэн нөхцөл байдалд Монгол ямар байр сууринаас хандах вэ?

-Солонгосын хойгийн байдалд бид маш болгоомжтой хандах ёстой. БНСУ-д манай 30 гаруй мянган монгол хүн ажиллаж, амьдарч, сурч хөдөлмөрлөж байна. Тэдгээр иргэд жилдээ Монгол руу ойролцоогоор 90-100 сая орчим ам.долларыг шилжүүлдэг. Энэ бол нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, олон айл өрхийн эдийн засгийн хэрэгцээнд чухал нөлөө үзүүлж байгаа хэрэг. Тиймээс монголчуудынхаа эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал  бидний анхаарлыг яах аргагүй татаж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч байнга төвийг сахих бодлого дэвшүүлсэн. Энэ хууль нь санаачлагчдаа буцсан. Гэхдээ  Хойд Солонгосын буруутай үйл ажиллагааны улмаас Солонгосын хойгт дайны гал дүрэлзэж,  30 гаруй мянган монгол хүн өртчихөөд байхад байнга төвийг сахих нь байж боломгүй явдал. Орчин үеийн дайнд  төвийг сахих, эс сахих байр суурь утга чанараа алдсан. Тэгэхээр байнга төвийг сахих байр суурь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг зориуд цохон тэмдэглэе.

-Солонгосын хойгт дайн дэгдвэл, манай улсын хил рүү Хойд Солонгосын дүрвэгсэд нэвтрэх эрсдэл бий юу?

-Ер нь Солонгосын хойгт дайн дэгдсэн тохиолдолд Хойд Солонгосын олон сая иргэн БНСУ, БНХАУ, ОХУ руу дүрвэнэ. Цаашлаад Монгол руу ч орж ирэх боломжтой. 1990-ээд оны үед Хойд Солонгосын иргэд БНХАУ-аар дамжин Монгол руу нэвтэрсэн тохиолдол гарч  байсан. Гэхдээ Монгол Улс дүрвэгсдийн тухай олон улсын конвенцэд нэгдээгүй. 2010 оны Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд манайх дүрвэгсэд хүлээн авахгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн байгаа. Гэсэн хэдий ч, Солонгосын хойгт дайн дэгдсэн тохиолдолд хүссэн хүсээгүй дүрвэгсдийн давалгааг яаж ч  чадахгүй. Сирийн дүрвэгсдийн асуудал Европыг маш хүнд байдалд оруулж байна шүү дээ. Тийм учраас ийм асуудал бүс нутгийн хэмжээнд тулгарахыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь Хойд Солонгосын иргэд орчин үеийн талаар ямар ч мэдээлэлгүй хүмүүс  байдаг учир маш том савалгаа бий болох нь тодорхой.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Суулт зарласан иргэдийн нэг нь...
Малчид баяжаад байна уу, эсвэл...

Д.Уламбаяр: Солонгосын хойг дайны ирмэгт байна

Даваахүү 2017-04-18

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

3 цагийн өмнө өмнө

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

3 цагийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна

3 цагийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

3 цагийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

4 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

4 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах