• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Орон сууцны үнийг бууруулах арга байна

Улаанбаатар хотын тулгамд­сан асуудлуудыг тоочоод бай­вал барагдахгүй. Агаар, орч­ны бохирдол хэрээс хэтэрчихсэн. Хөрсний бохирдол, хог хаягдал ч дийлдэхээ больсон. Нийслэлийн гэр хороололд 200 гаруй мянган өрх амьдарч, задгай жорлонд бие засч, хөрсийг бохирдуулж байна. Цаашлаад өдөртөө хэчнээн зуун мянган тонн угаадсыг шууд хөрс рүү асгаж байгаа.

Мөн өвөлдөө гудамжинд гаргаж асгаж байгаа үнсийг нь хэчнээн тонн болохыг ч тоочих арга байхгүй. Энэ бүх асуудлаас гарах арга зам нь, утаанаас салах гарц нь орон сууцжуулах. Цаашлаад гэр хорооллыг дахин төлөвлөх, төвийн шугамд холбох арга байна. Гэхдээ манай улсын дулаан, эрчим хүчний чадал ямархуу хэмжээнд байгаа билээ. Гэр хорооллын хэдэн айл цахилгаанаар халаалтаа шийдэх гэхээр чадал нь хүрэхгүй, халааж дийлэхгүй байгаа шүү дээ. Тийм болохоор хамгийн нэн түрүүнд шийдэх гарц нь ерөөсөө л орон сууцжуулах. Одоогоор Улаанбаатар хотын иргэдийн  30 гаруйхан хувь нь л тохилог орон сууцанд амьдарч, паалантай жорлонд бие засч байгаа. Өөрөөр хэлбэл, их болоод өндөр орлоготой айл өрх бүгд орон сууцанд орчихсон. Тэдний араас дундаас бага зэрэг өндөр орлоготой айл байранд амьдарч байна.

Харин бага, дунд орлоготой иргэд бол гэр хороололд, байшинд, гэрт амьдарч, агаарыг бохирдуулах утаа, хөрсийг сүйдлэх угаадас, ялгадас “үйлдвэрлээд” байж байгаа. Тэд гэр хорооллоос салах дургүйдээ тэгээд байгаа юм биш. Орон сууц авна гэдэг үндсэндээ мөрөөдөл төдий болчихоод байгаа учраас л тэр. Өнөөдөр хамгийн хямд үнэтэй орон сууцны ам.метр нь 1.3 сая төгрөг байна. Гэхдээ бэлэн мөнгөөр нь худалдаж авахад л ийм боломж байгаа. ТОСК-ийн барьсан “Буянт-Ухаа” хорооллын байр гэхэд ам.метр нь 1350000 төгрөг байна. Хамгийн бага ам.метртэй байр нь л гэхэд 53 сая төгрөг. Залуу гэр бүлүүд, хуримтлалгүй өрх, орлого багатай айлд бол энэ тэнгэрт тулсан өндөр үнэ. 

Ядаж байхад төрөөс иргэдээ орон сууцжуулах олигтой бодлого барьж байгаа юм алга. Найман хувийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн гэдгийг мартаагүй, үгүйсгээгүй байна. Гэхдээ 30 хувийн урьдчилгаагаа бэлэн төлөөд, сардаа 300-400 мянган төгрөг төлчих орлоготой, мөнгөтэй айлууд нь аль хэдийнэ найман хувийн зээлд хамрагдчихсан. Тийм боломжтой айл мэр сэр байгаа л байх. Гэхдээ л бараг дуусч байна.  Тиймдээ ч орон сууцны эрэлт эрс багассан. Эсрэгээрээ орон сууцны тоо нэмэгдэж, одоо зах зээл дээр 40-50 мянган айлын байр зарагдаагүй байж байна. Тэгсэн хэр нь л орон сууцны үнэ буурахгүй байсаар л. Албаны хүмүүс, судалгааны байгууллагаас орон сууцны үнэ буурч байна гэсэн мэдээлэл гаргаад байдаг.

Яг ачир дээрээ буурч байгаа юм огт алга. Төрийн барьж байгаа орон сууцны үнэ ч гэсэн тийм ч бага биш байгаа. Уг нь бол ТОСК-ийн хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд барьж буй орон сууцны үнийг илүү бууруулж, ам.метрийг нь нэг сая төгрөгт ч багтаах боломж бий. Тэгэхийн тулд хорих төвд хүмүүжиж байгаа хүмүүжигчид, цэргийн алба хааж байгаа залуусаа ашиглая л даа. Үндсэндээ, тэднийг улс зүгээр л тэжээж байгаа шүү дээ. Тэгээд ч манай улсад 80 жилийн өмнөөс л барилгын цэргийн анги байгуулагдсан. Монголын цэргүүд үе, үеийн бүтээн байгуулалтын эзэд гэдэгтэй хэн ч маргахгүй.

Нийслэл Улаанбаатар, Эрдэнэт хот, Дархан-Уул, Чойбалсан аймгаас эхлээд хөдөө нутгийн их бүтээн байгуулалтад гар бие оролцож бүтээлцэж байсан түүхийн эзэд бол тэд юм. Монголын барилгын салбарт онцгой үүрэг гүйцэтгэсэн том байгууллагын нэг нь барилгын цэрэг.   Улс орны аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлэхэд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Дорнод бүс нутагт аж үйлдвэрийн иж бүрэн парк-районыг барьж байгуулсан түүх ч бий. Тэгвэл одоо бид яагаад барилгын цэргийн ангийн алба хаагчдаар ямар нэг хэмжээгээр ашиглаж болохгүй гэж.

Одоогоор Монгол Улсын хэмжээнд таван барилгын цэргийн анги байна. Тэнд алба хааж байгаа цэргүүд халагдахдаа барилгын мэргэжлийн үнэмлэхтэй болж байгаа. Тэднийг улсын чанартай бүтээн байгуулалтад ашигламаар байгаа юм. Цэрэгт намар татлаа, өвөл, хаврын хэдэн сар сургалаа. Зуны ид бүтээн байгуулалтын үед барилга дээр ажиллуулж, практик дадлага хийлгэхийн хажуугаар хямд ажиллах хүч болгон ашиглаж яагаад болох­гүй гэж.

Одоо ТОСК “Буянт-Ухаа-3”-ыг барина. Цаашлаад өөр төсөл, хөтөлбөрүүд ч хэрэгжүүлнэ. Тэгвэл тэр бүтээн байгуулалтууддаа цэргүүдээ ашиглая л даа. Ядаж л туслах ажлууд дээр нь. Цаашлаад мэргэжлийн хичээл заалгаж, суралцсан цэргүүд өрлөг, засал ч хийх боломжтой. Суурь, араг яс цутгах ажлыг ч хийж чадна. Ингэвэл  барилгын гүйцэтгэлд зарцуулах мөнгө хамаагүй багасна. Цаашлаад барилгын хорих анги гэж байгуулсан ч яах вэ дээ. Байгуулах ч гэж дээ, нэг хорих ангиа барилгынх болгоод л гүйцээ. Цэрэг шиг ганцхан жилийн хугацаатай алба биш. Жирийн дэглэмтэй хорих ангид дунджаар авч үзвэл 3-5, цаашлаад 7, 8 жилийн ялтай хүмүүжигчид хүмүүжиж байгаа.

Тэдэнд эхний нэг жилдээ барилгын бүхий л мэргэжлийн хичээлийг заагаад, сургаад, дадлагажуулаад авчихаж болно. Нэг жил багадана гэвэл 1.5 байя, хамаагүй. Тэгээд дараа нь барилга дээр ажиллуулаад, ял эдлэх хугацаанаас хасаж болж байна. Эсвэл цалингийн доод хэмжээгээр цалинжуулаад, данс руу нь хийгээд байсан ч болно. Хамгийн гол нь төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр дээр хямд ажиллах хүч ажиллуулбал цаашлаад өртөг нь буурна. ТОСК цаашлаад орон сууцны хороолол, хотхон барихдаа энэ мэт ажиллах хүчийг ашиглаад, байрныхаа ам метрийг сая, түүнээс багаар зарвал бага, дунд орлоготой иргэдэд хэрэгтэй. Дагаад Улаанбаатар хотын бүхий л бохирдлын асуудлыг ямар нэг байдлаар шийдэж, багасгаж болохоор байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна
Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Үндэсний спорт
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
ХУРААХ
“Манчестер Сити” Алексис...
Дарга нарын давралыг хуулиар...

Орон сууцны үнийг бууруулах арга байна

Пунцагболд 2017-04-11

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна
Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

4 цагийн өмнө өмнө

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

4 цагийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна

4 цагийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

4 цагийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

4 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

4 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах