Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа нарт хүндэтгэл үзүүлнэ

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа нарт хүндэтгэл үзүүлнэ

Рио-2016 олимп эхлэхэд 30 гаруйхан хоног үлдээд байна. Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны 10 тамирчин олимпод оролцох эрхээ авсан бөгөөд удахгүй Бразилийг зорих гэж байгаа билээ. Тодруулбал, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа тэргүүнтэй “Алдар” спортын хорооны тамирчид эх орныхоо нэрийг Риод дуурсгахаар мордох учиртай.

Тэгвэл маргааш Зэвсэгт хүчний жанжин штабын гадна талбайд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа тэргүүтэй “Алдар” спорт хорооны тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдах юм байна.

Ёслол 11.00 цагт эхлэх бөгөөд  Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нар оролцоно. Мөн энэ өдөр яамны сайд албан тушаалтнууд сэтгүүлчидтэй хамт "Алдар"-ын бөхийн галд очих юм байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.