Өдөртөө 7-9 хэм дулаан байна

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

 11, 12-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.

11-р сарын 11-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчимоор -3...-8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0...+5 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө +7...+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +8...+10 градус дулаан  байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө +6...+8 градус дулаан  байна.

05 цагт Улаанбаатар: -7 градус хүйтэн, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ