А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төслийн агуулга нь Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалингийн итгэлцүүрийг шинэчлэн баталж нэмэгдүүлэх тухай юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Үндсэн хуулийн цэцийн даргын цалинг УИХ-ын гишүүдийнхээс өндөр, УИХ-ын дэд даргын цалинтай дүйцүүлэн оруулж ирсэн байна. Ийм байх ёстой гэдгийг хэн тодорхойлоод оруулж ирж байгаа юм бэ. Өөрсдийнх нь санал юм уу. Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авдаг болох тогтоол оруулж ирж байгааг эсэргүүцэж байна. Нэгдсэн цалин хөлсний бодлоготой байх ёстой" гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.