Лейкэрс талбайдаа Тандерыг хожиж, хоёр дараалсан ялагдлаа зогсоолоо

Лейкэрс талбайдаа Тандерыг хожиж, хоёр дараалсан ялагдлаа зогсоолоо

NBA-ын талбайд 11 тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт сүүлийн хоёр тоглолтод ялагдал хүлээгээд байсан Лос Анжелес Лейкэрс талбайдаа бүсийн хоёрт эрэмбэлэгдэж байгаа Оклахома Сити Тандер багтай энэ улирлын гурав дахь тоглолтоо хийлээ. Өмнөх хоёр тоглолтод бие биеэ хожоод байсан юм. Энэ удаагийн тоглолтын эхний хагаст хоёр баг энэ тэнцүүхэн тоглож 50-50 харьцаагааар тэнцүү дууссан бол гуравдугаар үед Лейкэрс найман оноог илүү авсан бөгөөд улмаар тэргүүллээ алдалгүй явсаар 105-112 харьцаагаар хожиж улирлын 20 дахь хожлоо байгуулж өрнөд бүсийн 10-р эрэмбэлэгдэж эхэллээ. Харин Тандер 27 хожил, 12 хожигдолтой болж өрнөд бүсийн 2-р байраа алдсангүй.

Тус тоглолтод Энтони Дэвис 27 оноо, 15 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 25 оноо, 7 самбар, 6 дамжуулалт, Остин Риверс 15 оноо, 7 дамжуулалт, Ди Анжело Рассел 14 оноог авчээ. Эсрэг багаас Жейлон Уйлиамс 25 оноогоор багаа тэргүүлсэн бол Шай Гилжус Александр 24 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Хьюстон Рокетс 115-124 Филадельфи 76
Нью-Орлэйн Паликанс 120-125 Даллас Мавирекс
Орлондо Межик 98
-94 Нью-Иорк Никс
Детройт Пистонс 129-117 Вашингтон Визардс
Сан Антонио Спөрс 99-109 Атланта Хокс
Голдэн Стэйт Уорриорс 107-116 Мемфис Гриззлис
Чикаго Буллс 91-109 Клевлэнд Кавалерс
Миами Хит 96
-95 Брүүклин Нетс /нэмэлт цагт/
Бостон Селтикс 105-96 Торонто Репторс
Индиана Пэйсэрс 105-132 Юта Жазз
Оклахома Сити Тандер 105-112 Лос Анжелес Лейкэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ