Зул сарын тоглолтод Лука Дончич 50 оноо авч Сансыг талбайд нь хожлоо

Зул сарын тоглолтод Лука Дончич 50 оноо авч Сансыг талбайд нь хожлоо

NBA-ын талбайд зул сарын баярын өдөр хамгийн сонирхолтой таван тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сүүлийн тоглолт Финикс Санс талбайдаа Даллас Мавирекс багтай энэ улирлын анхны тоглолтоо хийлээ. Тоглолтын эхний үед зочид 12 оноо илүү авч дуусгасан бөгөөд хоёрдугаар үед онооны зөрүү 10 болжээ. Гэвч гуравдугаар үед Санс гайхалтай эргэн ирэлтийг хийж өрсдөгч багаасаа 11 оноог илүү авч үеийг илүү гарч дуусгажээ. Гэвч шийдвэрлэх үеийн төгсгөлийг Лука Дончич гайхалтай байснаар 128-114 харьцаагаар Мавирекс хожлоо. Улмаар улирлыг 18 хожил, 12 хожигдолтойгоор өрнөд бүсийн зургаад бичигдэж байгаа бол Финикс Санс 14 хожил, 15 хожигдолтой болж өрнөд бүсийн 11-р байрт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Лука Дончич 50 оноо, 6 самбар, 15 дамжуулалт, 4 таслалт, 3 хаалтаар багаа тэргүүлжээ. Тэрбээр Зул сарын баярын тоглолт 50-иас дээш оноо авсан гурав дахь тоглогч болсон бол мөн 10000-аас дээшхи оноог мөн тоглолтод авчээ. Харин тус багаас Деррик Жонс Жуниор 23 оноо, Дерик Ливили 20 оноо, 10 самбар, Тим Хардвэй Жуниор 18 оноог авчээ. Эсрэг багаас Герэйси Аллен 32 оноо, Дэвин Бүүкэр 20 оноо, 10 дамжуулалт, сэлгээнээс Чимэзи Метү 23 оноо, 19 самбараас бөмбөг авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Милоуки Багс 122-129 Нью-Иорк Никс
Голдэн Стэйт Уорриорс 114-120 Денвер Наггетс
Бостон Селтикс 126
-115 Лос Анжелес Лейкэрс
Филадельфи 76 113-119 Майми Хит
Даллас Мавирекс 128
-114 Финиск Санс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ