Милоуки Багс талбайдаа Чикаго Буллс багийг буулгаж авлаа

Милоуки Багс талбайдаа Чикаго Буллс багийг буулгаж авлаа

NBA-ын талбайд 12 тоглолт боллоо. Өнөөдрийн ганц нэмэлт цаг гарсан тоглолт бол Милоуки Багс талбайдаа Чикаго Буллс багийг хүлээн авч тоглолоо. Тоглолтын эхний хагасыг Багс есөн оноогоор тэргүүлж байсан ч гуравдугаар үед тааруухан тоглосноор онооны зөрүү хоёр болж ойртсон юм. Шийдвэрлэх үеийн төгсгөлд хоёр онооны зөрүүтэй байхад Рөүзэн дундын зайнаас довтолж амжилттай болгосноор оноог тэнцүүлж нэмэлт цагт гаргажээ. Гэвч нэмэлт цагт Багс илүүрхснээр 129-133 харьцаагаар хожлоо. Улмаар улирлын 16 дахь хожлоо байгуулсан бол Бухнууд есөн хожил, 15 хожигдолтой болжээ.

Тус тоглолтод Яннис Антетокумпо 32 оноо, 12 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Малик Бийсли 19 оноо, Брүүк Лопис 19 оноо, 3 хаалт, сэлгээнээс Боби Портис 17 оноо, 5 самбар, 7 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Димар Рөүзэн 41 оноо, 11 дамжуулалтаар багаа тэгүүлсэн бол Деррик Уайт 33 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Миами Хит 116-114 Шарлот Хорнетс
Индиана Пэйсерс 131-123 Детройт Пистонс
Клевлэнд Кавалерс 94-104 Орлондо Межик
Вашингтон Уйзардс 101-146 Филадельфи 76
Денвер Наггетс 129
-122 Атланта Хокс 
Торонто Репторс 130-136 Нью-Иорк Никс
Сан Антонио Спөрс 82-93 Хьюстон Рокетс
Чикаго Буллс 129-133 Милоуки Багс /нэмэлт цагт/ 
Минносато Тембэруолвс 107-121 Нью-Орлэйн Паликанс
Юта Жазз 120-134 Оклахома Сити Тандер
Брүүклин Нетс 118-131 Сакермэнто Кингс
Портлэнд Трэйл Блэйзэрс 127-132 Лос Анжелес Клипперс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ