Жэйсон Тэйтум 40 оноо, Жэйлон Браун 30 оноог авч Багсыг бутниргэлээ

Жэйсон Тэйтум 40 оноо, Жэйлон Браун 30 оноог авч Багсыг бутниргэлээ

NBA-ын талбайд өнөөдөр хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Милоуки Багс талбайдаа Бостон Селтикс багийг хүлээн авч тоглож 140-99 харьцаагаар Селтикс бутниргэлээ. Улмаар улирлын 53 хожлоо байгуулж дорнод бүсийн хоёрт эрэмбэлэгдэж байгаа бол Багс 55 хожил, 22 хожигдолтойгоор дорнод бүсийг тэргүүлж байна.

Тус тоглолтод Жэйсон Тэйтум 40 оноо, 8 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жэйлон Браун 30 оноо, 5 самбар, 5 дамжуулалт, Ол Хорфорд болон сэлгээнээс Малколюм Брогдон нар 14 оноог авчээ. Эсрэг багаас Яннис Антетокумпо 24 оноогоор багаа тэргүүлсэн бол Крис Миддлетон 13 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Бостон Селтикс 140-99 Милоуки Багс
Нью-Орлэйн Паликанс 107-88 Денвер Наггетс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.