Лука Дончич бэртлээс эргэн ирсэн ч Голдэн Стэйт Уорриос багт хожигдлоо

Лука Дончич бэртлээс эргэн ирсэн ч Голдэн Стэйт Уорриос багт хожигдлоо

NBA-ын талбайд арван тоглолт боллоо. Өнөөдрийн оргил тоглолт Даллас Мавирекс талбайдаа өнгөрсөн жилийн аварга Голдэн Стэйт Уорриорс багийг хүлээн авч тоглолоо. Энэ улиралд хоёр баг гурван таарч тоглох байсан бөгөөд өмнөх хоёр тоглолтод 1-1 харьцаатай байжээ. Энэ тоглолтод хоёр багт их чухал тоглолт байсан бөгөөд 127-125 харьцаагаар Мавирекс ялагдал хүлээлээ.

Улмаар 38 дахь хожлоо байгуулж плэйофф руу дахин оржээ. Мөн тус баг сүүлийн хоёр ч тоглолтод айлын талбайгаас ялалт байгуулаад байна. Харин Мавирекс 36 хожил, 37 хожигдолтой болж плэйинний байрлалт руу уналаа.

Тус тоглолтод Стифэн Көрри 20 оноо, 13 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Жонатон Куминга 22 оноог авчээ. Эсрэг багаас Лука Дончич бэртлээс эргэн ирж 30 оноо, 17 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бөгөөд сэлгээнээс Кристиан Вүүд 19 оноо, Жэйдин Харди 27 оноог авчээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Денвер Наггетс 118-104 Вашингтон Уйзардс
Нью-Иорк Никс 120-127 Миами Хит
Индиана Пэйсэрс 118-
114 Торонто Репторс
Голдэн Стэйт Уорриорс 127-125 Даллас Мавирекс
Филадельфи 76 116-91 Чикаго Буллс
Хьюстон Рокетс 125-130 Мемфис Гриззлис
Сан Антонио Спөрс 94-130 Милоуки Багс
Атланта Хаукс 124-125 Минносато Тембэруолвс
Портлэнд Трэйл Блэйзэрс 127
-115 Юта Жазз
Финикс Санс 111-122 Лос Анжелес Лейкэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.