Энтони Дэвис тав дахь удаагаа 50-иас дээш оноог авлаа

 Энтони Дэвис тав дахь удаагаа 50-иас дээш оноог авлаа

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Өмнөх тоглолт Милоуки Багсыг талбайд нь хожсон Лос Анжелес Лейкэрс өнөөдөр Вашингтон Уйзардс багийн талбайд зочлон тоглолоо.

Тоглолтын эхлэлийг гайхалтай хийсэн Лейкэрс эхний хагас дуусахад онооны зөрүүг 18 болгосон бөгөөд гуравдугаар үед дуусахад онооны зөрүүг 24 болгожээ. Улмаар шийдвэрлэх үед онооны зөрүү 11 болж ойртсон ч тоглолт 130-119 харьцаагаар хожлоо. Улмаар сүүлийн арван тоглолтын наймд нь хожоод байна.

Тус тоглолтын Энтони Дэвис 55 оноо, 17 самбар, 3 хаалтаар багаа тэргүүлжээ. Тэрбээр замналынхаа турш тав дахь удаагаа 50-иас дээш оноог авч багаа бөгөөд Леброн Жеймс 29 оноо, 8 самбар, 6 дамжуулалт, Лонни Уалкер 20 оноо, сэлгээнээс Рассел Уэстбрүүк 6 оноо, 7 самбар, 15 дамжуулалтыг өгчээ. Харин эсрэг багаас Кайл Кузма 26 оноо, 7 самбар, Кристапс Порзингс 29 оноо, 9 самбараас бөмбөг авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Денвер Наггетс 106-121 Нью Орлэйн Паликанс
  • Финикс Санс 133-95 Сан Антонио Спөрс
  • Бостон Селтикс 103-92 Брүүклин Нетс
  • Мемфис Гриззлис 122-112 Детройт Пистонс
  • Клевлэнд Кавалерс 81-92 Нью-Иорк Никс
  • Чикаго Буллс 101-110 Сакермэнто Кингс
  • Индиана Пэйсэрс 100-116 Портлэнд Трэйл Блэйзэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.