Мороко хүчирхэг Бельгийн багийг буулгаж авлаа

Мороко хүчирхэг Бельгийн багийг буулгаж авлаа

Хөлбөмбөгийн ДАШТ Катарт үргэлжилж байгаа билээ. Өнгөрсөн шөнө F хэсгийн тоглолтууд болсон бөгөөд Тус хэсэгт Мороко, Хорват, Бельги, Канадын багууд орсон билээ.

Мороко өнгөрсөн шөнө Бельгийн хүчирхэг багтай тоглож 0-2 харьцаагаар Мороко хожлоо. Тус тоглолтын салхийг 73 минутад Абделхамид Сабири чөлөөт цохилтоос гоол орууллаа. Хожигдож эхэлсэн Бельги сэлгээ оруулж тоглолтоо өөрчлөхийг оролдсон ч сөрөг довтолгоогоор 90-2 минутад Закари Абоухлал гоолдлоо.

Харин энэ хэсгийн нөгөө тоглолт Хорват болон Канадын тоглолт болж 4-1 харьцаагаар Хорват хожлоо. Тус тоглолтын салхийг Алфонзо Дэвис байсан бөгөөд Тажон Бюкананы баруун жигүүрээс өгсөн бөмбөгийг мөргөж нээсэн ч хариу гоолыг 36 минутад Андрей Крамарич тэнцүүлсэн юм. Улмаар дахин 70 минутад гоолдсон бол 44 минутад Марко Ливаяа, 90+4 минутад Ловро Маер гоол оруулж тоглолт өндөрлөсөн.

Улмаар хэсгийг Хорват 4 оноотойгоор тэргүүлж байгаа бол Мороко мөн адил дөрвөн оноотойгоор тэдний араас бичигдэж байна. Харин Канадын шигшээ сүүлийн тоглолтоо хийгээд нутаг буцахаар боллоо.

Мороко хэсгийн сүүлийн тоглолт арванхоёрдугаар сарын 01-ний пүрэв гарагт шөнийн 23:00 цагт Канадын Улсын багтай тоглох бол Хорват баг арванхоёрдугаар сарын 01-ний пүрэв гарагт шөнийн 23:00 цагт Бельги Улсын багтай тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.