Лука Дончич өөрийн замналынхаа 28 дахь трипл даблийг гүйцэтгэж алдарт Майкл Жордантой тэнцлээ

Лука Дончич өөрийн замналынхаа 28 дахь трипл даблийг гүйцэтгэж алдарт Майкл Жордантой тэнцлээ

NBA-ын талбайд 7 тоглолт болохоос хоёр тоглолт коронавирусийн протколоос болж хойшилж таван тоглолт боллоо. Даллас Мавирекс талбайдаа Чикаго Булзз багтай тоглож 101-117 харьцаагаар хожигдлоо. Улмаар 6 хожил, 6 хожигдолтой болж өрнөд бүсийн 7-р эрэмбэлэгдэж байгаа бол Булзз 5 хожил, 8 хожигдолтой болж дорнод бүсийн 11-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Лаури Маркканен 29 оноо, 10 самбар, 3 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Зак Лавин 10 оноо, 10 дамжуулалтыг гүйцэтгжээ. Эсрэг багаас Лука Дончич 36 оноо, 16 самбар, 15 дамжуулалтыг гүйцэтгэж трипл дабл хийсэн бол гэмтлээс эргэн ирсэн Кристапс Порзингс 20 оноог авчээ. Харин Лука Дончич өөрийн замналынхаа 28 дахь трипл даблийг гүйцэтгэж алдарт Майкл Жордантой тэнцлээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.