"Барселона", "Ювентус" клуб хожлоо

Аваргуудын лигийн E, F, G, H хэсгийн 5-р тойргын тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. G хэсгийг тэргүүлэгч Испаний "Барселона" клуб Унгарын "Ференцварош" талбайд зочилж 3-0 харьцаагаар бутниргэжээ.Тоглолтын 14 минутад Гризманн, 20 минутад Брэйтуэйт, 28 минутад Дембеле нар гоолджээ.

Энэ хэсгийн нөгөө тоглолт Италийн "Ювентус" талбайдаа Украйны "Динамо Киев" клубтэй тоглож 3-0 харьцаагаар хожлоо. Тус тоглолтод 21 минутад Кьеза, 57 минутад Роналду, 66 минутад Мората нар гоолджээ.

Тус хэсгийг "Барселона" 15 оноотойгоор нэгч хожигдолгүй тэргүүлж байгаа бол "Ювентус" 12 оноотойгоор араас нь нэхэж байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.