"Атлетико Мадрид" талбайдаа "Локомотив Москва" клубтэй тоглож хуурай тэнцлээ

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргын лигийн хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө А, В, С, D хэсгийн 4-р тойргын тоглолтууд боллоо. А хэсгийг тэргүүлэгч Германы "Бавари Мюнхен" талбайдаа Австрийн "Ред Булл Зальцбург" клубтэй тоглож 3-1 харьцаагаар хожлоо. Тоглолтын салхийг Левандовски 42 дахь минутад гээсэн бол 52 минутад Коман, 68 минутад Сане гоолджээ. Эсрэг багийн ганц гоолыг 73 минутад Кристенсен дамжуулалтаар Бериша гоолджээ. "Бавари Мюнхен" 4 хожил, 12 оноотойгоор хэсгээ тэргүүлж байгаа бол "Ред Булл Зальцбург" 1 оноотойгоор хэсгийн сүүлийг мушгиж байна.

Харин энэ хэсгийн нөгөө тоглолт Испанийн "Атлетико Мадрид" талбайдаа ОХУ-ын "Локомотив Москва" клубтэй тоглож хуурай тэнцээгээр өндөрлөжээ. Улмаар "Атлетико Мадрид" таван оноотойгоор хүснэгтийн 2-рт байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.