"Астон Вилла" клуб доош унах эсэх нь "Арсенал"-тай хийх тоглолтоос хамаарна

Английн Премьер лигийн 37 дугаар тойргийн тоглолтууд боллоо. Тус тойрогт доод лиг рүү унах магадлалтай багуудын нэг "Астон Вилла" талбайдаа "Арсенал" клубийг хүлээн авч тоглолоо. Египет довтлогч Трезегегийн гоолоор 1:0 харьцаагаар өндөрлөсөн тоглолтод талбайн эзэд ялалт байгуулснаар 34 оноотой болсон юм. 

Лигийн хүснэгтийн 17 дугаар байранд ард яваа Уотфорд клубтэй оноо тэнцүү болсон Астон Вилла клуб лигтэй үлдэх эсэх нь сүүлийн тойргоос шалтгаалах учиртай.

Астон Вилла клубээс гурван оноо илүү явсан Уотфорд өчигдөр талбайдаа Манчестер Сити клубийг хүлээн авч 0-4 харьцаагаар хожигдсон нь тэдэнд боломж болсон. Астон Вилла дараагийн тойрогт Уэст Хэмт клубтэй тоглох бол Уотфорд Арсеналтай хүч үзнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.