Спутник V вакцины хоёрдахь тун энэ сарын сүүлээр ирнэ

Спутник V вакцины хоёрдахь тун энэ сарын сүүлээр ирнэ
Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө. 
Тэрбээр "Вакцины үр дүн сайн байна. Вакцин тариулаад өвдсөн тохиолдолд хөнгөн өвчилж, илүү хурдан хугацаанд эдгэж байна. 
 
Огт вакцин хийлгээгүй 43,000 жирэмсэн эмэгтэй, 0-17 насны 1,185,000 хүүхэд бий. Мөн вакцины найрлагад харшилтай, эсрэг заалттай хүмүүс олон бий. Үүнээс гадна вакцин огт хийлгэхгүй гэсэн 60,000 орчим хүн байна. 
 
Спутник V вакцины хоёр удаагийн татан авалт хийсэн. Эхний ээлжинд 10,000 дараа нь 20,000 тун татан авсан. Сүүлийн 20,000 тун авах үед ОХУ-аас дараагийн таталтын хоорон дахь зай 21-90 хоног болно гэдгийг зарласан. Энэ хугацаанд вакцинаа оруулж ирэхээр ярьж байгаа. Энэ сарын сүүлээр хоёрдугаар тун орж ирнэ гэж найдаж байна. Ямартай ч энэ сарын сүүлээр эсвэл долдугаар сарын эхээр хоёрдугаар тун ирнэ" гэлээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.