Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат С.Тэмүүжингийн хул даага түрүүллээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат С.Тэмүүжингийн хул даага түрүүллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Даага насны морьдын уралдаанд Орхон аймгийн Баян-Өндөр Т.Баярсайханы уясан С.Тэмүүжингийн хул даага, аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы бор даага хурдаллаа. Айргийн гуравт Т.Батцоожийн уяж хурдлуулж буй Ц.Гончигсүрэнгийн хээр даага, айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын Д.Ганзоригийн хул даага, айргийн тавд 333 дугаартай хул даага тус тус хурдаллаа. Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд 239 хурдан хүлэг бүртгүүлснээс 40 гаруй нь гарааны зурхай руу хөдөлжээ. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд заасны дагуу даага нас 11 км зайд уралдана.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.