Нөхөрсөг тоглолтод 1:1 харьцаагаар тэнцлээ

Нөхөрсөг тоглолтод 1:1 харьцаагаар тэнцлээ
ОУХБХ-ны өдрүүдийн хүрээнд Монгол улсын шигшээ баг Камбож улсын эсрэг нутагт нь тоглож 1:1-ийн харьцаатай тэнцлээ. 
 
Тус тоглолт Камбож улсын нийслэл Пномпень хотноо байрлах 50.000  хүний суудалтай хиймэл зүлэг бүхий Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд манай багаас тоглолтын 22 дахь минутад Х.Цэнд-Аюушийн дамжуулалтаар А.Нармандах гоол хийж тоглолтын харьцааг 0:1 болгосон ч удалгүй хариу тэнцээний гоолыг манай шигшээ хаалгандаа алдсан юм.
 
Өнөөдөр манай шигшээ Мьянмарыг зорих бөгөөд энэ сарын 19-ний өдөр Мьянмарын эсрэг ДАШТ-ий урьдчилсан шатны хүрээнд талбайд нь тоглох юм. Тэд өчигдөр Тажикстаны багийг талбайдаа хүлээн авч 4-3 харьцаагаар хожил байгуулжээ.
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.