Сурагчдын амралтын шинэ хуваарьтай танилц

Сурагчдын амралтын шинэ хуваарьтай танилц

2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц өнгөрсөн тавдугаар сард батлагдсан бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцогчдын саналыг тусгаж, нийслэл болон аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн хувьд тус тус боловсруулан мөрдөж байна.

Хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын хичээллэх, амрах хугацаа:

• Нийслэлийн сурагчдын:

-I улирлын амралт

- бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног;

-II улирлын амралт

- I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал 3 долоо хоног, 

- VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног;

-III улирлын амралт 

- бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног; 

-Зуны амралт 

- I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас, 

- III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс, 

- VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

• Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын: 

-I улирлын амралт

- бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног;

-II улирлын амралт 

- I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног,

- VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 06-ныг дуустал 1 долоо хоног;

-III улирлын дундуур 

- Цагаан сарын амралт 1 долоо хоног;

-III улирлын амралт 

- бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхэлж болно эсвэл 1 долоо хоногийн сүүлд дуусгаж болно/; 

-Зуны амралт 

- I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас, 

- III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс, 

- VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

Онцлог:

o Сурагчид халдварт ханиад томууны тархалт, дэгдэлт ихэсдэг XII сард амарна. 

o Хүн ам ихээр суурьшсан хот суурин газарт агаарын бохирдлын оргил үед сурагчид амарна. 

o Сурагчид идэр есийн хүйтэн эхлэхтэй зэрэгцэн амарна. 

o Нийслэлд идэр есийн хүйтэн эхлэх үеэр хүүхдээ сургуульд хүргэх, авахтай холбоотой машин замын ачаалал буурна. 

o Сурагчид III улирлын амралтаар хөдөө орон нутгийн аж амьдрал болон мал төллүүлэх үйл явцыг танин мэдэх, малчид, найз нөхөддөө туслах, хөдөлмөрөөр хүмүүжих боломжтой болно. 

o Зарим аймаг, орон нутгийн мал төллөх хугацаатай уялдуулан шаардлагатай тохиолдолд III улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхлүүлэх, 1 долоо хоногийн хойно дуусгаж уян хатан зохицуулалттай болгосон.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.