Н.Батбаярыг байцааж эхлэв

Н.Батбаярыг байцааж эхлэв

Бондын хөрөнгийг албан тушаал эрх мэдлээ ашиглан шамшигдуулсан, үргүйдүүлсэн асуудлаар өнгөрсөн онд Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нарын хүмүүст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан билээ.

Тэгвэл АТГ эдүгээ ч Хөгжлийн банк болон бондуудын санхүүжилтэд шалгалт хийж буй. Үүнтэй холбогдуулан өмнөх парламентын үед төр барилцаж асан нэлээд нэр бүхий хүмүүсийг шалгаж, байцааж эхэлсэн сурагтай.

Экс Ерөнхий сайдын компаниудад шалгалт хийж, Хөгжлийн банкны томоохон зээлдэгчдийг ч байцааж эхэлсэн АТГ-ынхан УИХ-ын гишүүн асан Н.Батбаярыг ч байцааж эхэлсэн гэнэ.

Ямартай ч, АТГ-ынхан Хөгжлийн банк тойрсон шалгалтыг эрчимжүүлж, тус банкны томоохон зээлдэгч, аж ахуйн нэгжүүдийн эздээс мэдүүлэг авч эхэлсэн бололтой.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.