АН-ын Их хурал 10:00 цагаас эхэлнэ

АН-ын Их хурал 10:00 цагаас эхэлнэ

Энгийн гишүүд, дэмжигчдийнх нь дунд хүлээлт үүсгээд байгаа АН-ын VI их хурал өнөөдөр 10:00 цагаас Соёлын төв өргөөнд эхэлнэ. Ээжилт удаагаа хуралдах Их хуралд  сум, аймаг, нийслэл, дүүргээс сонгогдсон 1210 төлөөлөгч оролцож, намын дүрмээ шинэчлэн батлах юм.

Их хурлын өмнө АН-ын ҮЗХ өчигдөр хуралдаж, намын дүрмийн шинэчлэлийн асуудлаа шийдсэн юм. Энэ удаагийн Их хурлаар голлон ярих, шийдэх асуудал нь намын дүрмийг шинэчлэх асуудал гэдгийг АН-ын лидерүүд хэлж байгаа. Тиймдээ ч энэ удаад намын даргын асуудлыг ярихгүй юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.