Үс засуулвал өлзийтэй сайн

Үс засуулвал өлзийтэй сайн

НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 15

ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Өдрийн наран 7 цаг 00 минутад мандан, 18 цаг 20 минутад жаргана.

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ