Өнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно

Нийслэлээс энэ сарын 11-ний өдөр автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязргаалалт хийж, замын хөдөлгөөнд оролцуулах эсэх асуудлаар иргэдээс санал авч эхэлсэн.

Санал асуулга дөрвөн өдөр үргэлжилж, өчигдөр орой 18 цагт дууссан юм. Санал асуулгад оролцосн 6544 иргэний 3420 нь дэмжиж, 3214 нь дэмжээгүй байна. Улмаар энэ сарын 31-нийг дуустал бүсчлэл хамаарахгүйгээр өглөөний найман цагаас оройн 20 цаг хүртэл тэгш, сондгойгоор зорчих шийдвэрийг НЗДТГ-аас гаргасан.

Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас хийсэн мэдээллийг нягтлахад, автомашины дураарын хязгаарлалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Тээврийн цагдаад албажиж ирээгүй бөгөөд хотын захиргаанаас амаар өгсөн чиглэлийн дагуу Тээврийн цагдаагийн алба мэдээлэл хийсэн байна. Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргад мэдэгдээгүй байсан. Хариуцлага яригдана. Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байх талаар Цагдаагийн ерөнхий газарт үүрэг өгсөн” талаар өөрийн албан ёсны сошиал хуудсаар дамжуулан мэдэгджээ.

Тэгш, сондгойгоор зорчих мэдээллийг өчигдөр 19:00 цагт ТЦА, ЗХУТ-өөс өгсөн ч ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр цуцалсан юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ