Зүүн бүсийн мал, махны дуудлага худалдаанд нийт 800 гаруй толгой мал борлуулагдлаа

Зүүн бүсийн мал, махны дуудлага худалдаанд нийт 800 гаруй толгой мал борлуулагдлаа

“Зүүн бүсийн мал, махны дуудлага худалдаа”-нд Баян тал мах бэлтгэх үйлдвэрийн “Дарьт шүтээн” ХХК, “Дорнод мах маркет” ХХК нар дуудлага худалдааны ялагч болж нийт 848 бог, 21 бод малыг тус тус худалдан авсан байна.

Дуудлага худалдаанд:

  • Сүхбаатар аймгийн Дарьганга сумын малчин Х.Сүхбаатар 205 толгой бог мал
  • Сүхбаатар аймгийн Асгат сумын малчин Б.Отгонбаатар 21 адуу
  • Дорнод аймгийн Халхгол сумын малчин С.Батбаяр 643 толгой хонийг тус тус худалдан борлууллаа.

Энэхүү дуудлага худалдаанд малчид, хоршоо, үндэсний үйлдвэрлэгч ААН-үүд өргөнөөр оролцож “Зүүн бүсийн мал, махны дуудлага худалдаа” Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд танхим болон цахимаар амжилттай зохион байгуулагдсан юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ