"Монгол Хьюндай" эмнэлгийн нээлттэй хаалганы өдөр зочлоорой

“Монгол Хьюндай” эмнэлгийн хамт олон өнгөрсөн удаад нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран тус дүүргийн иргэдэд үзлэг оношилгоо хийх арга хэмжээг зохион байгуулж нийтдээ 130 гаруй хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээ хүргэсэн.

Энэхүү үзлэг, зөвлөгөө өгөх арга хэмжээний дараа маш олон үйлчлүүлэгчээс дахин энэхүү арга хэмжээг зохион байгуулах хүсэлт ирүүлсээр байна.

Тиймээс бид өөрийн эмнэлэг дээрээ 2025.02.04-ний өдөр “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг буюу иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Нээлттэй хаалганы өдөр дараах үзлэг, зөвлөгөө авч болно:

  • -Гэмтэл согогийн үзлэг
  • -Хүүхдийн гэмтэл согогийн үзлэг
  • -Спортын гэмтлийн үзлэг
  • -Өвдөг, түнхний үений үзлэг
  • -Ерөнхий мэс заслын үзлэг
  • -Үе мөчний өвчний үзлэг
  • -Ясны идээт үрэвслийн үзлэг
  • -Дотор болон зүрх судасны үзлэг
  • -Мэдрэлийн үзлэг
  • -Чих, хамар, хоолойн үзлэг
  • -Нүдний үзлэг

Манай хаяг: БГД 18-р хороо, модны 2, голын замын хойно, Баянгол дүүргийн эмнэлгийн чанх урд.

Холбоо барих дугаар: 7755-9119, 9597-3534

ХОЛБООТОЙ МЭДЭЭ