Ч.Даваабаяр, Б.Сүрэнжав нар юуны учир нэрээ татав

Ч.Даваабаяр, Б.Сүрэнжав нар юуны учир нэрээ татав

 

АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар АН Өвөрхангай, Увс аймгийн тойргийг хэлэлцэж, хоёр нэр дэвшигчийн нэрийг эгүүлэн татах шийдвэрт хүрчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Засаг дарга Б.Тогтохсүрэнтэй тус аймгийн 20 дугаар тойрогт өрсөлдөх байсан Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаярыг эгүүлэн татахаар болсон байна. 

    Мөн Увс аймагт нэр дэвшээд байсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай 33 дугаар тойрогт өрсөлдөх нэр дэвшигч Баянмөнх аваргын охин Б.Сүрэнжавыг өөрчилж тус тойрогт “Оюуны ундраа” группийн захирал С.Отгонбаярыг нэр дэвшүүлэх шийдвэрт хүрсэн байна. 

    Мөн Ч.Даваабаярын оронд “Дэлгэрэх хүнс” компанийн захирал Д.Жаргал нэр дэвших гэнэ. АН ямар учраас ийм шийдвэрт хүрснийг мэдэхгүй ч намдаа өгөх хандивын асуудал болон нэр дэвшигч хэтэрхий сул, нөгөө талаар Ч.Даваабаяр нь намынхаа үйл ажиллагаанд төдийлөн оролцдоггүй учраас ийм шийдвэр гаргахад хүрсэн бололтой. 

    Хуульд нэгэнт баталсан нэр дэвшигчийг эгүүлэн татах хуульзүйн заалт тодорхой бус ч хуулийн гаргалгаа байгаа гэдгийг зарим хуульчид онцолж байгаа юм. 
 

Эх сурвалж: www.mminfo.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.