Ч.Содномцэрэн: Улсын хэмжээнд сонгогчдын ирц 16.8 хувьтай байна

Ч.Содномцэрэн: Улсын хэмжээнд сонгогчдын ирц 16.8 хувьтай байна
Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль эхэллээ. Санал хураалт хэрхэн явагдаж байгаа талаар СЕХ-оос мэдээлэл хийлээ. Ирцийн мэдээ 12:00 цагийн байдлаар аймгуудын хэмжээнд 19.8 хувь байсан байна. Харин нийслэлийн хэмжээнд 12.9 хувь буюу улсын нийт дүнгээр 16.8 хувь байжээ. 
 
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Улсын хэмжээнд сонгогчийн ирц тааруу байна. Зарим газар цастай, даваа гүвээ хаагдсан гэх зэрэг санал өгөхөд бэрхшээлтэй байгаа тухай мэдээ ирж байна. Бидний зүгээс иргэдийн сонгох эрхийг хангахын тулд Онцгой байдлынхантай хамтран ажиллаж байгаа. 
 
Мөн сонгууль өгөх өдрийг төрөөс бүх нийтийн амралтын өдөр байна гэж заасан байгаа. Гэтэл зарим байгууллагуудаас ажилчдаа амраахгүй байна гэсэн гомдол ирсэн. Тиймээс бид тухайн байгууллага, салбарын удирдлагатай холбогдож, зохицуулах арга хэмжээ авч байна" гэлээ. 
 
Дашрамд дуулгахад, Зөөврийн хайрцгаар өчигдөр зарим сонгогчдоос санал авсан. Зөөврийн хайрцгаар санал авахад улсын хэмжээнд 94.9 хувь нь саналаа өгсөн аж. Тодруулбал, зөөврийн хайрцгаар саналаа өгөх ёстой иргэдээс аймгийн хэмжээнд 95 хувь нь, нийслэлийн хэмжээнд 93 хувь нь саналаа өгчээ.
 
Ж.Өөдлөн 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.