УИХ-ын дарга саналаа өглөө

УИХ-ын дарга саналаа өглөө

Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль өнөөдөр орон даяар явагдаж байна. УИХ-ын дарга М.Энхболд харьяалагдах дүүрэгтээ буюу Чингэлтэй дүүргийн сонгуулийн 1 дүгээр тойрог, 2036 дугаар хэсгийн санал авах байранд 13:00 цагт саналаа өгч, орон нутгийн удирдлагаа сонгох ИТХ-ийн сонгуульдаа идэвхитэй оролцохыг нийт ард иргэддээ уриалав.

УИХ-ын даргыг санал өгөх үеэр тус хэсгийн сонгогчдын 17 хувь нь саналаа өгөөд байв. Чингэлтэй дүүргийн сонгуулийн 1 дүгээр тойрог, 2036 дугаар хэсгийн санал авах байранд нийт 2806 сонгогч санал өгөхөөс 346 сонгогч түр хасалт хийлгэж, албан ёсоор тус хороонд 2460 сонгогч саналаа өгөх ёстой гэж Чингэлтэй дүүргийн сонгуулийн 1 дүгээр тойрог, 2036-р хэсгийн зохицуулагч Д.Мөнх-Амгалан хэллээ.

Оройны 22:00 цаг хүртэл үргэлжлэх энэхүү санал хураалтаар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос 7282 төлөөлөгчийг сонгох юм. 

 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.