Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусна

Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусна

Орон нутаг буюу сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль энэ сарын 19-нд буюу лхагва гарагт болох учиртай.

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 00:00 цагт дуусна. Ингэснээр нэр дэвшигчид сурталчилгаа хийхгүй, сэтгүүл сонин тараахгүй, мөн зурагт самбаруудаа ч бүрэн буулгах ёстой юм.

Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана”, 68.6-д “Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно” хэмээн заасан байдаг билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.