Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

 Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 22

ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Үс засуулвал: Идээ ундаа элбэг олдоно
  • Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:30-19:22.

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ