Өдөртөө 4-6 градус дулаан байна

Өдөртөө 4-6 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

30, 31-нд нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна.

 

2024 оны 03-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +2...+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20...+25 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +4...+6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө +5...+7 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +3...+5 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -6 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ