Аймгийн удирдлагууд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвтэй танилцлаа

Аймгийн удирдлагууд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвтэй танилцлаа

 Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү тэргүүтэй   ХОХБТХ-ийн дарга С.Даваадорж, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга С.Жаргалсайхан, Сум дундын ойн ангийн дарга Д.Энхбазар болон бусад холбогдох албан тушаалнууд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв , Баяжуулах үйлдвэрийн Хог хаягдлын аж ахуй дээр байгуулсан ногоон зурвас, “Уул уурхай-100” дурсгалын ой төгөлтэй танилцаж  санал солилцов. 
         Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100 сая мод тарьж, ургуулах зорилт тавьсан. 


 Мянган  тонн үрийн агуулах бүхий Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв энэ сарын 22-нд нээлтээ хийсэн билээ. Тус төв нь  нэн ховор, ашигтай болон модлог ургамлын үрийн сан бүрдүүлэх, ойн генетик нөөцийг хадгалах, хамгаалах, туршилт, судалгаа хийх, тарьж ургуулсан ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд үйл ажиллагаа явуулах  Монголын анхны Ойн генетик нөөцийн төв юм. Өөрөөр хэлбэл, устаж үгүй болж байгаа байгалийн ургамлынхаа генетик нөөцийг хадгалахаас гадна модлог ургамлын банк, үрийн том нөөц бүрдүүлэх юм. 


        Уул уурхайн бүсэд доройтсон газрыг нөхөн сэргээх зорилгоор үрээр мод тарьж байгаа анхны тохиолдол нь  Баяжуулах үйлдвэрийн Хог хаягдлын аж ахуй дээр байгуулсан ногоон зурвас.  Салхины хүчийг багасгаж, цагаан тоосны дэгдэлтийг бууруулах зорилгоор Хаягдлын аж ахуй дээр ногоон бүс байгуулсан ч гэлээ  үүний цаана эрдэм, шинжилгээ,судалгааны бүтээл бий болгох  зорилт бий. 
Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв энэ жил хайлаасны 512 кг үр түүж,  анхны үрийн дээжээрээ  уул уурхайгаас үүдэлтэй доройтсон хөрсийг сэргээхээр 8 км зурваст  тарилт хийсэн  нь ийн  амжилттай ургаж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.