Оюутан цэргийн бүртгэл бүртгүүлэх заавар

Оюутан цэргийн бүртгэл бүртгүүлэх заавар

Оюутан цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Бүртгэлийг цахимаар буюу "e-Mongolia" системээр гуравдугаар сарын 1-10-ны өдөр явуулна. Бүртгүүлэх оюутнууд:

  • 18 насанд хүрсэн нэгдүгээр курсийн суралцагч байх,
  • Кредит үнэлгээ нь 2.8-аас дээш,
  • Сургуульдаа өргөдөл гаргахгүйгээр E-Mongolia сайтад хандаж өөрсдөө бүртгүүлэх юм байна.

Цар тахалтай холбоотойгоор тус хөтөлбөр хоёр жил завсардсан. Үүнтэй холбоотойгоор 2 болон 3 дугаар курст суралцаж буй хүүхдүүд энэ жил хамрагдах боломжгүй юм байна. Оюутан цэрэг сургалтад хамрагдсан хүүхэд дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгддэг аж.

Бүртгүүлэх зааврыг бичлэгээс үзэх боломжтой.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ