Коронавирусийн халдвар зөөвөрлөгдсөн дөрвөн тохиолдол илэрч, нас баралт бүртгэгдээгүй байна

Коронавирусийн халдвар зөөвөрлөгдсөн дөрвөн тохиолдол илэрч, нас баралт бүртгэгдээгүй байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 204 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 122 нь Улаанбаатар хотод, 78 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн дөрвөн тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн хоногт коронавируст халдварын улмаас нас баралт бүртгэгдээгүй. Одоогоор улсын хэмжээнд коронавирусийн халдвартай 2367 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4373 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл: Хөнгөн- 879 Хүндэвтэр- 1203 Хүнд- 243 Маш хүнд 42 хүн байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.