Бага хурлаас Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад дэмжсэн тогтоол гаргалаа

Бага хурлаас Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад дэмжсэн тогтоол гаргалаа

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дараагийн Ерөнхий сайдад ЗГХЭГ-ын дарга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг дэмжсэн. Энэ шийдвэрийн дагуу Л.Оюун-Эрдэнэ  МАН-ын Бага хурал дээр баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэл, зарчмаа танилцуулжээ.  Илтгэлд “Нийгэм дэх шударга ёсны засаглалыг бий болгох тэмцлийг үргэлжлүүлэх,  тэгш бус байдлыг багасгах, дундаж давхаргыг дэмжих, цар тахлын дараах улс орны эдийн засаг, нийгмийн бодлогыг Алсын хараа 2050 хөгжлийн бодлого, үндэсний нэгдмэл байдал, үнэт зүйл дээр тулгуурлан явуулна” гэдгийг онцолсон байна. Үүний дараа МАН-ын Бага хурлын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг дэмжиж тогтоол гаргалаа. Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.