МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг дэмжжээ

МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг дэмжжээ

Монгол Улсын 31 дэхь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар танхимаараа огцорсон. Дараагийн Ерөнхий сайдыг тодруулахаар МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2021.01.22/  10:00 цагаас хуралдаж санал нэгтгэжээ. У.Хүрэлсүх намын даргын хувиар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн нэрийг дэвшүүлсэн байна. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болж байгаа бөгөөд дараагийн Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг Удирдах зөвлөлд санал болгож, Удирдах зөвлөлийн гишүүд дэмжсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.