Коронавирусийн халдвараар 634 тохиолдол шинээр бүртгэгдэж, 11 хүн нас баржээ

Коронавирусийн халдвараар 634 тохиолдол шинээр бүртгэгдэж, 11 хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 634 тохиолдол /Улаанбаатарт 342, орон нутагт 292, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, 41-ээс 60 насны гурав, 61-ээс 80 насны долоо, 81-ээс дээш насны нэг, нийт 11 хүн /эмэгтэй 5, эрэгтэй 6/ нас баржээ.

Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.

  • Хэвтэн эмчлүүлж буй 7378 хүний
  • 1439 нь хүүхэд,
  • 228 нь жирэмсэн эмэгтэй байна.

Гэрийн хяналтад 14692 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:

  • Хөнгөн 2961
  • Хүндэвтэр 3379
  • Хүнд 887
  • Нэн хүнд 151 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.