8-13 насны охидод садар, самуун сурталчилсан этгээдийг илрүүлжээ

 8-13 насны охидод садар, самуун сурталчилсан этгээдийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас олон нийтийн цахим сүлжээ ашиглан бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдийг  илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна.

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Тэмүүлэн "Фэйсбүүк олон нийтийн сүлжээ ашиглан бага, өсвөр насны хүүхдүүдэд садар, самуун агууламж бүхий дүрс, дуу бичлэг зориудаар үзүүлж цахимаар бэлгийн дарамтад оруулж, цаашлаад бэлгийн харилцаанд орсон зэрэг гэмт үйлдэл бүртгэгдэн шалгагдаж байна.

Тодруулбал тус хэлстээс 8-13 насны охидтой зориудаар бэлтгэсэн хуурамч фэйсбүүк ашиглан танилцаж, хэсэг хугацаанд харилцсаны дараа уулзаж бэлгийн харилцаанд орсон, насанд хүрээгүй хүүхдэд садар самуун сурталчилсан, садар самуунд уруу татсан хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.

Мөрдөн шалгалтын явцад гэмт этгээд нь насанд хүрээгүй Н, Ш охидтой бэлгийн харилцаанд орсон нь тогтоогдсон. Мөн насанд хүрээгүй охидтой биечлэн уулзаагүй ч олон охинд садар самуун дүрс бичлэг илгээсэн үйлдлийг илрүүлж шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэв.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.