"Иргэд И-баримт аппликейшнээр халдварын эрсдэлд орсон эсэхээ мэдэх боломжтой"

УОК-оос цар тахлын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна. Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Иргэд, аж ахуйн нэгжүүд цар тахлаас урьдчилан сэргийлэх нэгдсэн платформыг бий болголоо. Ингэхдээ 1.7 сая хэрэглэгчтэй Ebarimt-ыг түшиглэсэн. ААН-үүд QR.119.mn сайтад бүртгүүлж, QR код үүсгэнэ. Код бүхий наалтыг үүдэндээ байршуулна. Кодыг иргэд Еbarimt аппликейшнээр уншуулснаар халдварын эрсдэлтэй бүсэд байгаа эсэх мэдээлэл нь хэдхэн секундын дотор очно" гэв. Халдварын хавьтагч, иргэдийн маршрутыг тогтоох зорилгоор QR.119.mn сайтыг хөгжүүлжээ. Мөн иргэд QR.119.mn сайтаар дамжуулан бүртгүүлэх боломжтой гэдгийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хэлэв. Тэрбээр "Гуравдугаар сараас эхлэн www.119.mn хөгжүүлэлт хийсэн. Арванхоёрдугаар сарын 1-нд арга хэмжээ авах хүсэлтийн дагуу ачааллыг сайжруулах, багтаамжийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Арванхоёрдугаар сарын 1-нд 15226 иргэн, 2-нд 12800, өнөөдөр 1816 иргэнд шинжилгээний хариуг утасны дугаараар илгээгээд байна. Сайтын үйл ажиллагаанд саатал гарсныг хүлээн зөвшөөрнө. Одоогоор техникийн шинэчлэлт хийж байна. Харин QR.119.mn ​сайтыг нээхэд нэг ч төсөв гараагүй" гэсэн юм. Түүнчлэн Еbarimt аппликейшнд Ковид19 цонхыг шинээр нээжээ. Иргэд аппликейшний Ковид19 цонх руу орж байгууллагуудын QR кодыг уншуулснаар халдварын эрсдэлд байгаа эсэхийг мэдэх боломжтой аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.