НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг иргэдэд 2020 оноос эхлэн улирал бүр олгож эхэлсэн. Энэ оны гуравдугаар улиралд урьдчилсан байдлаар 56.3 тэрбум төгрөгийн буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын ерөнхий газраас мэдээллээ. Нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд “Албан татвар төлөгчийн буцаан олголт авах урамшууллын дүнгээс татвар төлөгчийн хүсэлтээр бусад төрлийн албан татвар, төлбөр, хураамжид суутган тооцож болно” гэсэн нэмэлт, өөрчлөлт оржээ. Иргэд  НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтоор татвар төлөхийг хүсвэл 2021.10.16-наас 2021.10.21-ний өдрийг дуустал хугацаанд ebarimt системээр хандан хүсэлтээ илгээн төлөх боломжтой аж. 

Энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлснээр нийт 63.7 сая төгрөгийн эдийн засгийн хэмнэлт гарах аж. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.