Засгийн газар өрх бүрд сая төгрөг олгох Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжсэнгүй

Засгийн газар өрх бүрд сая төгрөг олгох Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжсэнгүй

Засгийн газар өнөөдөр өглөө 08:00 цагаас эхлэн ээлжит хуралдаанаа хийж байгаа билээ. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан цар тахлын үед өрх бүрд сая төгрөг олгох санаачилгыг дэмжээгүй талаар эх сурвалж мэдээлжээ. 

Өөрөөр хэлбэл, өчигдөр  Ерөнхийлөгч Х.Баттулга  төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх санал гаргасан юм. Нэг сая төгрөгийг олгохдоо  200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй гэсэн юм. 

Мөн хуралдаанаар эдийн засгийг  эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа аж. 

Засгийн газрын хуралдааны мэдээллийн талаар эргэн мэдээлэх болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.