ОХУ-аас шатахуун “авчрахаар” хэн хэн явсан вэ?

ОХУ-аас шатахуун “авчрахаар” хэн хэн явсан вэ?

Манай улсад шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор шат шатандаа түргэн аваад байгаа. Энэ хүрээнд ОХУ-ын “Роснефть” болон манай улсын импортлогч аж ахуйн нэгж хоорондын уулзалтыг энэ сарын 21-25-нд Москва хотноо товлоод буй.  Манай талаас холбогдох төрийн байгууллага болон шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөл ОХУ-ыг зорьсон. Тэгвэл ОХУ-аас шатахуун “авчрахаар”  хэн хэн явсан бол. Хойд хөрштэй хэлэлцээний ширээний ард суух төлөөлөлд төр, хувийн хэвшлийг төлөөлсөн нэлээдгүй хүн явжээ.

Тодруулбал, УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр, АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Н.Энхцогт, Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбооны тэргүүн “Шунхлай” компанийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран, Монголын нефть хийн Үндэсний ассоциацийн тэргүүн, “Магнай трейд” компанийн  гүйцэтгэх захирал Д.Алтан-Очир, “Петровис ойл” компанийн  ерөнхий захирал Л.Содбилэг, “Сод Монгол”-ын Тээвэр ложистик хариуцсан захирал Н.Ангар, “Тэс петролиум”-ын  гүйцэтгэх захирал Ц.Майдар, “НИК” компанийн  гүйцэтгэх захирал Н.Наранбат, О.Билгүүн, “Лекс ойл” компанийн гүйцэтгэх захирал Э.Индра, “Роснефть Монголия” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганбаатар, менежер Б.Эрдэнэбаатар нар яваа аж.

Уулзалт амжилттай үргэлжилж шатахууны нөөцтэй холбоотой эерэг нааштай үр дүнгүүд гарч эхэллээ. Энэ сардаа багтаан 1.500 тонн Аи-92 бензин, аравдугаар сард 44.000 тонн Аи-92 бензин, есдүгээр сард ачигдаагүй байсан 10.000 тонн Аи-92 бензин авахаар болсныг зарим эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.24  БААСАН  № 188 (6665)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.