Дархан-Уул аймгийн 15-р сургууль, 30-р цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэлээ

Дархан-Уул аймгийн 15-р сургууль, 30-р цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэлээ

Дархан-Уул аймаг төрийн өмчийн 30 цэцэрлэг, 16 сургуультай. Хичээлийн жил эхэлснээс хойш ерөнхий боловсролын сургуулийн 80 багш, ажилтан, 185 сурагч, цэцэрлэгийн 48 багш, ажилтан, 30 хүүхэд өвчилсөн байна. Дархан-Уул аймгийн 15 дугаар сургууль, 30 цэцэрлэгт ажиллалаа. 15 дугаар сургууль нь 2088 сурагч, 115 багш, ажилтантай. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 сая төгрөгийн өртөг бүхий дээврийн засвар, хоёр ангийн сандал, ширээний шинэчлэлт, байгалийн ухааны сургалтын хэрэглэгдэхүүнтэй болсон байна. Мөн бага ангийн эцэг эхчүүдийн санаачилгаар “Монгол ёс заншлын булан”-г тохижуулжээ. Цаашид мэдээлэл зүйн жишиг кабинетийг байгуулах, номын сан, ариун цэврийн өрөөнүүдийг иж бүрэн төхөөрөмж, компьютерээр хангахаар төлөвлөн ажиллаж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олон жил ашиглагдаагүй барилгад их засвар хийн 200 хүүхдийн ортой 30 дугаар цэцэрлэгийг 2020 онд ашиглалтад оруулсан. Дэд сайд Г.Ганбаярыг цэцэрлэг, сургуульд ажиллах үеэр багш нар нөүтбүүк, тоног төхөөрөмж шаардлагатай байгааг хэлж байсан юм. 15 дугаар сургууль, 30 дугаар цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.