Шинэхэн ёкозүноТэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр эхний барилдаанаа нутгийн бөхтэйгөө барилдана

Шинэхэн ёкозүноТэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр эхний барилдаанаа нутгийн бөхтэйгөө барилдана
Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё маргааш буюу есдүгээр сарын барилдаан  Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн башёг Хакүхо болон түүний Мияагино дэвжээнийхэн цар тахлын улмаас өнжиж байгаа бол шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр комүсүби Ичиножо А.Ичинноровтой барилдахаар оноолт таарчээ. 2021 онд болсон дөрвөн башёгийн хоёрт нь түрүүлж, хоёрт нь үзүүрлээд буй Тэрүнофүжиг энэ удаагийн башёд саадгүй түрүүлнэ гэж олон хүн итгэж байгаа.
 
Аки башёгийн дээд макүүчи зиндаанд дараах монгол бөхчүүд зодоглоно.
 
  • Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ
  • Комүсүби Ичиножо А.Ичинноров
  • М-1 Хошорюү С.Бямбасүрэн
  • М-2 Кирибаяама Б.Лхагвасүрэн
  • М-4 Тамаваши Б.Мөнх-Оргил
  • М-5 Чиёошома Г.Мөнхсайхан
  • Ж-1 Миторюү Б.Төрболд

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.