Манчестер Сити, ПСЖ клубүүд Аваргуудын лигт нэг хэсэгт орлоо

Манчестер Сити, ПСЖ клубүүд Аваргуудын лигт нэг хэсэгт орлоо

UEFA Аваргуудын лигийн 2021-2022 оны улирлын хэсгийн шатны сугалаа өнгөрсөн шөнө болж оноолт тодорлоо.

Сугалаагаар Премьер лигийн аварга Манчестер Сити болон Лионел Мессиг нэгтгэсэн хүчирхэг ПСЖ клубүүд нэг хэсэгт таарлаа.

Харин өнгөрсөн улирлын аварга Челси клуб хэсэгтээ Италийн Ювентус, Оросын Зенит, Шведийн Мальмо клубүүдийн эсрэг тоглож цомоо хамгаална.

Хэсгийн оноолт:

  • А хэсэг: Манчестер Сити (Англи), ПСЖ (Франц), Лайпциг (Герман), Клуб Брюгге (Бельги)
  • B хэсэг: Атлетико Мадрид (Испани), Ливерпүүл (Англи), Порту (Португал), АС Милан (Итали)
  • C хэсэг: Спортинг (Португал), Боруссиа Дортмунд (Герман), Аяакс (Нидерланд), Бешиктас (Турк)
  • D хэсэг: Интер (Итали), Реал Мадрид (Испани), Шахтёр Донецк (Украин), Шерифф Тираспол (Молдав)
  • E хэсэг: Байерн Мюнхен (Герман), Барселона (Испани), Бэнфика (Португал), Динамо Киев (Украин)
  • F хэсэг: Вияареал (Испани), Манчестер Юнайтед (Англи), Аталанта (Итали), Янг Бойз (Швейцар)
  • G хэсэг: ЛОСК Лилл (Франц), Севияа (Испани), Зальцбург (Австри), Волфсбург (Герман)
  • H хэсэг: Челси (Англи), Ювентус (Итали), Зенит (Орос), Мальмо (Швед)

Хэсгийн шатны тоглолтуудын хуваарь:

  • Нэгдүгээр тойрог: Есдүгээр сарын 14-15
  • Хоёрдугаар тойрог: Есдүгээр сарын 28-29
  • Гуравдугаар тойрог: Аравдугаар сарын 19-20
  • Дөрөвдүгээр тойрог: Арваннэгдүгээр сарын 2-3
  • Тавдугаар тойрог: Арваннэгдүгээр сарын 23-24
  • Зургаадугаар тойрог: Арванхоёрдугаар сарын 7-8

Бусад хуваарь:

  • Шөвгийн 16-гийн сугалаа: Арванхоёрдугаар сарын 13
  • Шөвгийн 16-гийн эхний тоглолт: Хоёрдугаар сарын 15-16, 22-23
  • Шөвгийн 16-гийн хоёр дахь тоглолт: Гуравдугаар сарын 8-9, 15-16
  • Шөвгийн наймын сугалаа: Гуравдугаар сарын 18
  • Шөвгийн наймын эхний тоглолт: Дөрөвдүгээр сарын 5-6
  • Шөвгийн наймын хоёр дахь тоглолт: Дөрөвдүгээр сарын 12-13
  • Хагас шигшээн эхний тоглолт: Дөрөвдүгээр сарын 26-27
  • Хагас шигшээн хоёр дахь тоглолт: Тавдугаар сарын 3-4
  • Финал: Тавдугаар сарын 28

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.