Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мөсөн өргөөний бүтээн байгуулалттай танилцлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мөсөн өргөөний бүтээн байгуулалттай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Хан-Уул дүүргийн Шинэ Яармаг хотхонд баригдаж буй мөрөөдөл биелэх Мөсөн өргөө ордны бүтээн байгуулалтын явцтай өнөөдөр танилцлаа.

 “Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө” ордон төслийн санаачлагч П.Цагаан, “Степпе Арена” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Батмөнх нар бүтээн байгуулалтын талаар танилцуулсан байна. Тэдний хэлснээр барилгачид цаг наргүй, аюул осолгүй чармайн ажиллаж, 10-р сард нээлтээ хийх байсан ч мөсөн дэвжээ тавих гадаадын  мэргэжилтнүүд ирж чадахгүй байгаагаас бага зэрэг хойшлогдоод байгаа аж. Гэхдээ тэдэнтэй онлайнаар харилцаж, ажлаа зогсоохгүй байхыг хичээж байгаа гэлээ.  

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийм сайхан ордон барьж, хөрөнгө оруулалт хийж байгаа энэ хүмүүсээс эх орноо гэсэн сэтгэл харагдаж байна, сайхан байна гээд төсөл хэрэгжүүлэгчид болон барилгачдад баяр хүргэж, амжилт хүслээ. Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байна. Энэ мөсөн ордноос удахгүй олимпын  аваргууд тодорно гэдэгт эргэлзэхгүй байна  хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд хэлжээЕрөнхий сайдыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар дагалдлаа.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ