Коронавирусийн халдвараар 1019 тохиолдол шинээр бүртгэгдэж, дөрвөн хүн нас баржээ

Коронавирусийн халдвараар 1019 тохиолдол шинээр бүртгэгдэж, дөрвөн хүн нас баржээ
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.
 
Сүүлийн 24 цагт халдварын 1019  /Улаанбаатарт 220, орон нутагт 799/ тохиолдол илэрч, 41-80 гаруй насны дөрвөн хүн нас баржээ. 
 
Ингэснээр Монгол Улсад халдвар авсан нийт хүний тоо 167229, нас баралт 827 боллоо. Хэвтэн эмчлүүлж буй 9293 хүн байгаагийн дотор 1723 хүүхэд, 335 жирэмсэн эх байна. 
 
Өнгөрсөн хоногт 2058 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарчээ. 
 
Биеийн байдал: 
 
Хөнгөн 5733 
Хүндэвтэр 2573 
Хүнд 832 
Нэн хүнд 155 хүн эмчлүүлж байна. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ